СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН

2011 ОНЫ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


1. Соёл, урлагийн байгууллага 
(тоо, байршил, өмчийн хэлбэр, ангилал)

 2011 оны статистикийн мэдээллээр төрийн болон хувийн өмчийн соёл, урлагийн 821 байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 36 (4.4%) нь мэргэжлийн урлагийн, 42 (5.1%) нь музей, 373 (45.4%) ньнийтийн номын сан, 341 (41.5 %) соёлын төв ба ордон, 3 (0.4 %) нь кино театр, 26 (3.2 %) нь кино үзвэрийн цэг байна (Хүснэгт 1).

 

Хүснэгт 1. Соёл, урлагийнбайгууллагын тоо

 

 

Ангилал

2010

2011

Тооны өөрчлөлт (-бууралт)

2010/2011

 

Тоо

###p#<

Тоо

###p#<

Тоо

###p#<

 

 

Бүгд

 

821

 

100.0

 

821

 

100.0

 

  0

 

         0.0

Урлагийн байгууллага

 36

   4.4

    36

   4.4

     0

 0.0

 

Музей

Нийтийн номын сан

Соёлын төв, ордон

 41

373

341

  5.0

45.4

41.5

    42

  373

  341

   5.2

 45.4

 41.5

   +1

     0

     0

 2.4

 0.0

 0.0

 

Кино үзвэрийн байгууллага

  30

   3.7

    29

   3.5

    -1

 3.4

 

            

 

Соёл, урлагийн байгууллагын тоо 2010 онтой харьцуулахад хэвээр хадгалагдаж байгаа хэдий ч хувийн өмчийн “Равжаа” музей шинээр нэмэгдэж,  кино үзвэрийн цэгийн тоо 1-ээр буурчээ.

 

Соёл, урлагийн байгууллагуудын 95.7 хувь нь төрийн, 1.0 хувь нь хувийн, 3.3 хувь нь орон нутгийн болон бусад хэлбэрийн өмчийн харьяалалд багтаж байна (Хүснэгт 2)[1].

 

Хүснэгт 2. Соёл, урлагийнбайгууллагын тоо (өмчийн хэлбэрээр)

 

Ангилал, өмчийн хэлбэр

Нийт

Үүнээс:

төрийн

хувийн

орон нутгийн ба бусад

Бүгд

795

761

8

26

Урлагийн байгууллага

36

31

3

2

Музей

42

39

2

1

Нийтийн номын сан

373

363

-

10

Соёлын төв, ордон

341

328

1

12

Кино театр

3

-

2

1

 

Соёл, урлагийн байгууллагуудын 724 нь буюу 91.1 хувь нь хөдөө орон нутагт (мэргэжлийн урлагийн байгууллагын 66.6 хувь, музейн 69.0 хувь, нийтийн  номын сангийн 92.0 хувь, соёлын төв, ордны 96.2 хувь нь аймгийн төв болон сумдад)байршин үйл ажиллагаа явуулж байна (Хүснэгт 3).Харин улсын хэмжээнд 3 кино театр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр нь нийслэлд байршиж байна.

Хүснэгт 3. Соёл, урлагийнбайгууллагын тоо (байршлаар)

 

Байршил

 

Нийт

Үүнээс:

Урлагийн байгууллага

Музей

Нийтийн номын сан

Соёлын төв, ордон

Кино театр

Бүгд

795

36

42

373

341

3

Улаанбаатарт

71

12

13

30

13

3

Хөдөө орон нутагт

724

24

29

343

328

-

 

2. Ажиллагсад

Соёл, урлагийн салбарт нийт 6,457хүн ажиллаж байгаагийн54.3хувь (3,508)-ийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.Нийт ажиллагсадын2,477 буюу 38.4 хувь ньзахиргаа-аж ахуйн, 2,174буюу 33.7 хувь ньмэргэжлийн ажиллагсад, 1,806буюу 27.9 хувь нь уран бүтээлчид эзэлж бөгөөд салбарын ажиллагсадын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 224хүнээр нэмэгджээ (Хүснэгт 4).

 

Хүснэгт 4. Соёл, урлагийнбайгууллагын ажиллагсадын тоо

 

 

Ангилал

2010

2011

Тооны өөрчлөлт (-бууралт)

2010/2011

 

 

Тоо

###p#<

Тоо

###p#<

Тоо

###p#<

 

 

Бүгд

 

6,233

 

100.0

 

6,457

 

100.0

 

  +224

 

         3.5

Урлагийн байгууллага

2,656

   4.4

 2,719

   4.4

       +63

 2.3

 

Музей

Нийтийн номын сан

Соёлын төв, ордон

 612

 461

2,321

  5.0

45.4

41.5

   635

   478

  2,428

   5.2

 45.4

 41.5

       +23

       +17

     +107

 3.6

 3.6

 4.4

 

Киноны байгууллага

 183

   3.7

    197

   3.5

       +14

 7.1

 

               

 

Ажиллагсадын тооны өсөлтийг байгууллагын төрлөөр авч үзвэл: нийт ажиллагсадын дундаж өсөлт 3.5 хувь байхад соёлын төв, ордных 4.4, киноны байгууллагынх 7.1 хувь байх бөгөөд дундаж өсөлтөөс киноны байгууллагад ажиллагсадын өсөлт 3.2 пунктээр дээгүүр байна.

3. Соёл, урлагийн байгууллагаар үйлчлүүлэгчид

2011 ондсоёл, урлагийн байгууллагуудаар давхардсан тоогоор нийт10.0сая хүн үйлчлүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 1.7сая хүнээр буюу 17.4 хувиар нэмэгдсэнбайна. Урлагийн тоглолт, музей, кино үзэгчид болон соёлын төв, ордноор үйлчлүүлэгчдийн тоо өссөний дотор кино үзэгчдийн тоо 45.2 хувиар буюу бараг 0.9 сая хүнээр нэмэгджээ. Харин нийтийн номын сангийн байнгын уншигчид 7.8 мянган хүнээр буюу 2.7 хувиар буурсан байна (Хүснэгт 5).

 

Хүснэгт 5. Соёл, урлагийн байгууллагаар үйлчлүүлэгчид

(давхардсан тоогоор)

 

Үзүүлэлт

2010

2011

Тооны өөрчлөлт

(-бууралт)2010/2011

Тоо

###p#<

Нийт үйлчлүүлэгчид

8,265,963

10,006,960

1,740,997

17.4

Урлагийн байгууллага (үзэгчид)

1,936,571

1,974,881

38,310

1.9

Музей (үзэгчид)

416,037

517,436

101,399

19.6

Нийтийн номын сан (байнгын уншигчид)

297,436

289,604

-7,832

-2.7

Соёлын төв, ордон (үйлчлүүлэгчид, үзэгчид)

4,565,199

5,308,304

743,105

14.0

Кино үзвэрийн байгууллага (үзэгчид)

1,050,720

1,916,735

866,015

45.2

 

4. Соёл, урлагийн байгууллагын суудлын тоо

Соёл, урлагийн байгууллагуудын нийт суудлын тоо 2011 онд 117.8 мянгаболж 2010 онтой харьцуулахад 1.3 мянган суудлаарбуюу 1.1 хувиар нэмэгджээ (Хүснэгт 6).

Хүснэгт 6. Соёл, урлагийн байгууллагын суудлын тоо

 

Үзүүлэлт

2010

2011

Тооны өөрчлөлт

(-бууралт)2010/2011

Тоо

###p#<

Нийт үйлчлүүлэгчид

116,469

117,761

1,292

1.1

Урлагийн байгууллага (театр, чуулга, цирк)

       15,765

15,796

31

0.2

Нийтийн номын сан

       10,480

10,540

60

0.6

Соёлын төв, ордон

       87,940

89,128

1,188

1.3

Кино үзвэрийн байгууллага (кино театр)

2,284

2,297

13

0.6

 

Соёлын төвийн барилгыг шинээр барих, их засвар хийх ажлыг үе шаттайгаар дараатай хэрэгжүүлж ирснээр суудлын тоо 1.3 хувиар буюу 1.2 мянгаар нэмэгдсэн байна.

5. Санхүүжилт

Статистикийн мэдээгээр соёл, урлагийн салбарын байгууллагууд 2011 оны санхүүгийн жилд 145.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө, 11.5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 40.9 тэрбум төгрөгийн урсгал санхүүжилт авч, 40.6 тэрбум төгрөгийн урсгал зардал гарган үйл ажиллагаа явуулжээ. Нийт урсгал санхүүжилтийн 83.0 хувийг улсын төсвөөс, 8.1 хувийг үндсэн үйл ажиллагааны орлогоосоо санхүүжсэн байна. Энэ салбарт нийтдээ 17.6  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ (Хүснэгт 7).

Хүснэгт 7. Санхүүжилт (тэрбум төгрөг)

 

 

Үзүүлэлт

              2010

              2011

Тооны өөрчлөлт (-бууралт)

2010/2011

 

 

  Тоо

 

   Тоо

Тоо

###p#<

 

 

Нийт урсгал санхүүжилт

 

 

 33.4

 

 

40.9

 

 7.5

 

        18.3

Үүнээс: Төсвийн санхүүжилт

 

 27.5

 

  34.0

    6.5

 19.1

 

             Үндсэн ажиллагааны орлого

   3.9

 

    3.3

   -0.6

-18.2

 

Хөрөнгө оруулалт

 

 16.3

 

  17.6

    1.3

 7.4

 

            


Өнгөрсөн онтой харьцуулахад нийт урсгал зардлын санхүүжилт 7.5 тэрбум, улсын төсвийн санхүүжилт 6.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, харин үндсэн үйл ажиллагааны орлого 0.6 тэрбум төгрөгөөр буурчээ.

 

.