Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба Инженерчлэл олон улсын хурал болно

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-иас “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба Инженерчлэл” сэдэвт олон улсын Эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 31-нээс есдүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хэрхэн хүрээлэн буй орчноо хамгаалж, нөхөн сэргээлт хийх, түүнд хяналт тавих асуудал хөндөгдөх юм байна. Мөн ойн тогтвортой байдал, усны нөөц, агаарын бохирдол зэрэгт анхаарлаа хэрхэн хандуулах вэ гэдгийг хөндөх юм.

Тодруулбал, энэхүү эрдэм шинжилгээний хурал Налайх дүүрэгт байрлах Монгол Германы технологийн их сургуулийн хотхонд болох бөгөөд дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд хурал, зөвлөгөөнөө зохион байгуулах ажээ. Үүнд:

  • Уул уурхай ба Хүрээлэн буй орчин
  • Ойн тогтвортой байдал
  • Усны нөөцийн нэгдсэн менежмент
  • Агаарын бохирдлын хяналт ба удирдлага

Уг хуралд гадаадын улс орнууд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Монгол, ХБНГУ, Бүгд Найрамдах Кени Улс, ОХУ, БНХАУ, АНУ болон Финлянд зэрэг орнуудаас эрдэмтэн, судлаачид оролцохоор хүсэлтээ ирүүлжээ. 

.