XX зууны түүхэн хүн "Хичээнгүй сайд” Б.Цэрэндоржийн амьдрал, түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнг нээлээ

XX зууны түүхэнд эрдэм мэдлэг, суу ухаан, гавьяа зүтгэлээрээ тодорч мөнхөрсөн олон хүмүүний нэг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын үндэсний музейд боллоо.  

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар Монголын үндэсний музей, Архивын ерөнхий газар, “Хичээнгүй сайд” сан хамтран ард түмэнд “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн амьдрал, түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнг энэ сарын 15-27-нд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна



















.