Балетын олон улсын анхдугаар тэмцээний шүүгчдээр дэлхийд алдартай балетчид ажиллаж байна


БСШУСЯ-ны   ивээл дор “Монголын балетын хөгжил сан” энэ сарын 29-нээс зургадугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын анхдугаар балетын тэмцээнийг зохион байгуулж буй. Гурван насны ангилалд модерн, сонгодог хоёр төрөлд долоон улсын 80 гаруй хүүхэд залуус өрсөлдөх уг тэмцээнийг олон улсад нэр хүндтэй   зургаан улсын 11 шүүгч шүүн явуулж байна. БНХАУ, ОХУ, Япон, Солонгос, Казакстан, Сингапур, Герман улсаас уригдсан ирсэн гадаадын 10 шүүгч, Монгол Улсаа төлөөлөн хоёр шүүгч ажиллаж байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамьяандагва ажиллаж байна. Тэдний танилцуулгыг сонирхуулъя.  

Балжинням ЖАМЪЯНДАГВА, Монгол Улс:

Балетмейстер, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, УДБЭТ-ыг үндэслэгчдийн нэг. 1932 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн. 1948-1954 онд Офицерийн сургууль, 1962 онд ОХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-ийг хөгжмийн театрын найруулагч, балетмейстер мэргэжлээр төгссөн. УДБЭТ-т уран сайхны удирдагчаар 2001-2013 онд, 1963 оноос одоог хүртэл ерөнхий балетмейстерээр ажиллаж байна. П.И.Чайковский “Хунт нуур”, Ж.Чулуун “Уран Хас”, Э.Чойдог “Мөнгөн залаа” балетыг дэглэн найруулсны учир 1980 онд Төрийн шагнал, 1973 онд УГЗ, 2003 онд Ардын жүжигчин, 2008 онд Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртсэн. Монгол Улсад сонгодог бүжгийн урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинаа сурталчлахад онцгой гавъяа байгуулсан уран бүтээлч.

1963 оноос хойш өнөөг хүртэл 32 балетыг тайзнаа тавьж, хореограф, балетмейстерээр ажилласан тэрээр Японы Токио хотод болсон Ази-Номхон далайн орнуудын олон улсын балетын конкурст 1976, 1978, 1980, 1991, 2002, 2003, 2005 онд, Москвагийн Олон улсын конкурст 1977, 1981, 1985, 1989 ондПермийн Олон улсын конкурст 2002, 2004 онд тус тус ажиллаж байсан туршлагатай. 1981 онд Олон улсын балетын жүжигчдийн 4-р конкурсын “Орчин үеийн шилдэг бүжиг дэглээч”-ийн тэргүүн шагнал хүртсэн.

ШИН ЛИЛИ / XIN LILIБНХАУ:

Шанхай Балетын захирал Үндэсний тэргүүн зэрэглэлийн бүжигчин. “Хунт нуур”, “Жизель”, “Дон Кихот”, “Ромео ба Жульетта”, “Цагаан үст охин”, “Аадар бороо”, “Залуу нас”, “Дотоод сэтгэлийн дуу”, “Эрвээхийнд дурлагсад” зэрэг бүжгэн жүжгүүдэд гоцлол дүр бүтээсэн. Бүжиг дэглээчийн хувьд тэрээр өөрийн дэглэсэн Twine (мушгираа) – Орчин үеийн па де де- гээрээ авьяасаа харуулж чадсан. 1987 онд Нью-Йоркийн Олон улсын балетын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. 1988 онд хамтран тоглогч Яанг Шинхуагийн хамт Парисын Олон улсын тэмцээнээс сонгодог бүжгийн ангилалд тэргүүн байр Гран При хүртсэн. 1993 онд Шанхайн “Топ 10 залуу уран бүтээлч”-ийн нэг болсон. 1993, 1999 онд сонгодог урлагийн шилдэг амжилтаараа “Баостил шагнал”-ыг хоёр дахь удаагаа авсан. Цөөнгүй шавь нар нь олон улсын балетын тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байсан.


ПАК ЖЭ КЁН / PARK JEA KEUN/ БНСУ:

Солонгосын Балетын Сангийн тэргүүн, Солонгосын Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах газрын тэргүүнСан Миун их сургуулийн Балет урлаг судлалын доктор профессор, Солонгосын Багш нарын холбооны тэргүүн, Сан Миун их сургуулийн Урлагийн төвийн ерөнхий захирал, Сөүлийн Балетын компанийн урлагийн зөвлөлийн дарга, бүжгэн жүжгээр дэлхийд танигдсан уран бүтээлч. Олон жилийн турш Солонгос дахь “Universal” балетын компанид гоцлол бүжигчнээр ажиллаж, “Хунт нуур”, “Нойрссон гүнж”, “Баяадер”, “Сильфид”, “Дон Кихот” бүжгэн жүжгүүдэд гол дүр бүтээсэн. “Донг-А” балетын тэмцээнд амжилттай оролцож алтан медалийн эзэн болсноор Солонгосын Гавъяат бүжигчин цолоор шагнагдсан. Өдгөө уран бүтээлийн замналаа багшлах болон бүжиг дэглээчээр үргэлжлүүлж байна. 1986 онд тэрээр Сөүлийн балетын компанийг үүсгэн байгуулж, Солонгос болон бусад орнуудад дэлхийн сонгодог ба орчин цагийн бүжгэн жүжгүүдийг найруулан тоглосоор байгаа. Дэлхийн олон орнуудад олон улсын балетын тэмцээний шүүгчээр ажиллахаас гадна НҮБ-ын олон улсын бүжгийн наадмын зохион байгуулагчаар ажиллаж байна. 2007 онд Солонгос улсад анх удаа мэргэжлийн Олон улсын балетын тэмцээнийг зохион байгуулж дэлхийн өнцөг булан бүрээс чадварлаг бүжигчдийг цуглуулан нэгтгэж чадсан.


НАДЯ САИДАКОВА / NADJA SAIDAKOVA/ ХБНГУ:

Оросын Ишевскд төрж, Перм дэх Үндэсний Балетын Академийг төгссөний дараа Москвагийн Сонгодог Балет компанид бүжигчнээр ажиллаж уран бүтээлийн замналаа эхлүүлсэн. 1991 онд урилгаар “Deutsche Oper am Rhein in Duesseldorf”-д гоцлол бүжигчнээр орж, Герман улсад суурьшсан. 1995 оноос хойш Берлин дэх “Staatsoper Unter den Linten” балетын компанид гоцлол бүжигчин, 2004 оноос уран сайхны удирдаач Владимир Малаховын нэрийн дор үүсгэн байгуулсан “Steats Ballett Berlin” компанийн гоцлол бүжигчин болсон.

Олон сонгодог бүжгэн жүжгийн дүр бүтээж шинэ сонгодог, орчин үеийн өнгө аяс бүхий ур чадвараар олон бүжиг дэглээчийг гайхашруулсан. Одоог хүртэл “Staatsballett Berlin”-ий ихэнх уран бүтээлд гоцлол бүжигчнээр тоглосоор байгаа бөгөөд Владимир Малаховын хамт Оросын бүжгэн кино “Гамлет”, алдарт Германы бүжгийг зурагчин Gert Weigelt-ийн төслүүд дээр мөн ажиллаж байна. 2006, 2011, 2012, 2013 онуудад Германы “Tanz” бүжгийн сэтгүүлээс “Оны шилдэг эмэгтэй бүжигчин” сайшаалыг хүртсэн.


КИКҮЧИ СО / SOU KIKUCHI/ Япон улс:

Олон Улсын Балетын Академийн ерөнхийлөгч, Токио Комаки Балетын ерөнхий захирал асанМасахидэ КомакиТадао Кикүчи нарын удирдлаган дор суралцсан. 1972 онд Франц улсын Засгийн газрын тэтгэлгээр Парист дөрвөн жил балетаар суралцан мэргэжлийн бүжигчин болсон. 1983 онд “Токио Комаки балет-д эргэн ирсэн. 1989 онд Хакүхинкан-д болсон бүжиг дэглэлтийн үзэсгэлэнгээс алтан медаль, 2001 онд “Токио Комаки балет”-ын захирал болж, “Галт шувуу” балетыг тоглуулж эхэлсэн2002 онд уран сэтгэмжит “Мадарена” балетаар дэлхийн энх тайвны олон улсын шагнал хүртсэн.


ЖҮ МИ СОН / JU MI SONGБНСУ:

1981 EWHA охидын их сургууль, 1987 EWHA их сургуулийн мастерын сургалтыг тус тус дүүргэсэн. 1981-1983, 1985 онд Солонгосын Үндэсний Балетын гоцлол бүжигчин, 1984 онд Нью-Йорк дахь Joffrey балетын сургууль, 1994 онд Нью-Йорк хотын “City Center”-т соёл урлагийн боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан.  1997-2001 онд “Sunhwa” балетын урлагийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, 2001-2003 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Санкт-Петербургийн Хөгжим бүжгийн сургуулийн бүжгийн тэнхимийг балетын бүжигчний мэргэжлээр улаан дипломтой төгссөн2003-2007 уг сургуульдаа урлагийн шүүмж судлалаар докторын эрдмийн цол хамгаалсан. Солонгосын балетын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга, Олон улсын балетын академийн ерөнхийлөгч, Сөүл олон улсын балетын тэмцээн болон “Кориа” Олон улсын балетын тэмцээний зохион байгуулах хорооны гишүүн, Солонгосын үндэсний их сургуулийн Sookmyung Урлагийн их сургуулийн эрхлэгч.


ВАН ЯАН / WANG YANG/ Сингапур улс:

Хятад үндэстэн, Сингапурын оршин суугч Ванг Яан нь Шанхайн Бүжгийн Академийг 2003 онд төгссөн. 2013 онд гэр бүлийн хамт Сингапур руу нүүж, Сингапурын бүжгийн театрт зочин бүжигчнээр “Нойрсож буй гүнж”, “Ромео Жульетта”, “Хунт Нуур” бүжгэн жүжгүүд дээр ажилласан. 2014 оноос багшилж эхэлсэн түүний сурагчид 2016 онд Азийн Гран При тэмцээнээс түүхэн дэх анхны сингапур бүжигчний алтан медаль, 2017 онд “Tokyo Ballet Trial” тэмцээнээс анхны сингапур бүжигчдний мөнгө, хүрэл медаль, 2016, 2017 онд “Get The Beat Challenge” тэмцээнээс нэгдсэн дүнгээрээ аварга болсон зэрэг олон гайхалтай амжилтуудыг үзүүлээд буй.

2015-2016 оны улиралд түүний сурагчид Азийн Гран При тэмцээнд оролцож, хоёр алт, хоёр мөнгө, хоёр топ, нийт зургаан медальтнууд төрж энэ нь одоогоор Сингапурын бүжгийн сургуулиудын дунд хамгийн өндөр амжилт гэгдээд байна.

Яан алдарт Вагановийн арга барилын хослолоор өөрийн багшлах арга барилаа хөгжүүлдэг. Энэ нь Сингапур дахь болон Олон улсын тэмцээнүүдэд сайн үр дүн авчирч, амжилттай арга барил гэдэг нь батлагдаад байгаа. 2017 онд Яан нь Лиса Латипын хамт балетын тэмцээний Олон улсын холбооноос зохион байгуулсан чуулганд Сингапур болон Залуу бүжигчдийн академийг төлөөлөн оролцож, балетын их хүсэл тэмүүллээрээ олон авьяаслаг сурагчдад мэргэжлийн өндөр зэрэглэлд хүрэхэд нь туслана хэмээн найдаж байгаа билээ.

Дашдамба ДАШЛХАГВАМонгол улс:

1987 онд Украйны Киев хотын Балетын дунд, Москва хотын Балетын академид балетмейстер мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 1987-1997 онд ДБЭТ-ын голцлол бүжигчин1997-2007 онд ХБК-ийн багш, найруулагч2004 онд ДБЭТ-ын сонгодог бүжгийн ангийн багш, 2005 онд Оны шилдэг уран бүтээлч, бүжиг дэглээч, тэргүүлэгч багш, 2005 онд Япон улсын Хорватын балетын сургуульд зөвлөх багш, 2006 онд ОХУ-ын Белгаград хотын үндэсний дуурь, бүжгийн театрт дасгалжуулагч багш, 2007 оноос “Гранд пас интертайнмент” болон “Их эзэн хаан”-ы театрын захирал, найруулагчаар тус тус ажиллаж байсан. Сонгодог болон үндэсний 20 гаруй балетын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн. “Дон Кихот”, “Бахчисарайн оргилт булаг”, “Щелкунчик”, Цаглахуй”, “Дэмий болгоомжлол”, “Уулзах цэг” зэрэг бүжгүүдийг дэглэсэн. 2005 онд 50 гаруй хүүхдүүдийн оролцоотой “Хунт нуур” балетыг дэглэн найруулсан. 2005 онд “Модерн нугаралт” циркийн төрлийг шинэлэг хэлбэрээр дэглэн найруулсан. 2007 оны 12-р сард хөгжмийн зохиолч Дооноотой хамтран “Цөмөөхэй” хүүхдийн балетыг найруулсан. Монголын Үндэсний Циркт “1001-н шөнийн зүүд” нэртэй жүжигчилсэн хэлбэрийн бүтэн тоглолт дэглэн тавьсан. “Их эзэн хаан”-ы театрын 20 гаруй шавь нар нь Монголд анх удаа орчин үеийн модерн урсгал, балет, цирк, мюзикл, ардын язгуур урлаг хослосон шинэ урсгал, чиглэлийн уран бүтээл дээр ажиллаж байна

ИВАТА МОРИХИРО / MORYHIRO IVATOЯпон Улс:

ОХУ-н Улан-Удэ театрын уран сайхны захирал. 1970 онд Япон Улс, Йокогама хотод төрсөн. 1989 онд Токио дахь Зөвлөлтийн балетын их сургуульд анхдагч оюутан болж элсэн орсон. 1990-1991 онд шилдэг багш А.И.Бондаренкогийн ангид хагас жил суралцаж 1991 онд АНУ-ын Жексон дахь Олон улсын балетын тэмцээнд бага насны ангилалд хүрэл медаль, Японы Балетын холбооны зуны фестивалиас “Оны шилдэг бүжигчин” шагналыг тус тус хүртсэнСургуулиа төгсөөд 1991 онд В.М.Гордеевын “Русский балет” театрт ажилласан бөгөөд Бүх Оросын “Арабеск-92” балетын тэмцээнд Гран ПриМихайл Барышниковын шагналыг тус тус хүртсэн1993 онд Москвагийн Олон улсын тэмцээний I байр буюу Алтан медаль хүртэж, 1995 онд Их театрын гоцлол бүжигчин болж, Японы “Мурамацу” шагналын эзэн болсон. 1998 онд Японы “Данс Магазин” шагнал, 2000 онд Тбилиси хотод зохиогдсон Баланчина-Чабукиани фестивальд шилдэг дэглээчийн шагнал ба Гран При шагналыг тус тус хүртсэн.

“Щелкунчик”, “Дон Кихот”, “Сильфида”, “Жизель” “Хунт нуур” зэрэг олон арван бүжгэн жүжигт тоглож ОХУ-ын төрийн дээд шагнал болох Найрамдалын одонгоор шагнуулсан. 2012 оноос Буриадын Дуурь бүжгийн Академик театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд 2015 онд Буриадын “Оны шилдэг хүн”, “Балет”, “Рыцарь танца” сэтгүүлүүдийн шагналтанаар тодорсон юм.

ТУРСИНБЕК НУРКАЛЕВ /TURSYNBEK NURKALIYEV/ БНКазахстан улс:

Бүгд Найрамдах Казахстан Улсын Гавъяат жүжигчин, Дэлхийн балетын тэмцээн зохион байгуулах холбооны гишүүн, Дэлхийн балет дэглээчдийн холбооны гишүүн. 1970 онд Алма-Ата хотын бүжгийн сургуулийг дүүргэн Абайн нэрэмжит дуурь бүжгийн театрт бүжигчнээр орж 2000 оныг хүртэл гоцлон бүжиглэсэн. 2002 онд Т.Зургеновын нэрэмжит Үндэсний Урлагийн Академийг тайз болон бүжиг дэглэлтийн ангийг эрдмийн зэрэгтэйгээр төгссөн2000-2013 оны хооронд Астанагийн Үндэсний дуурь бүжгийн театрт Ерөнхий найруулагчаар ажиллаж, 2002 онд “Бакчисарайн булаг”, 2004 онд “Цөмөөхэй”, 2007 онд “Баяадер” бүжгэн жүжгүүдийг найруулан тавьсан. Дэлхийн олон улсуудад уригдан балетын олон улсын шүүгчээр ажиллаж байсан. 2013 оноос Астана дуурь бүжгийн театрт бүжгэн жүжгийн ерөнхий найруулагчаар ажиллаж байна.


ЛИ НА / LI NA / БНХАУ:

БНХАУ-ын Сямэнь их сургуульд мастерын зэргийн багш, профессорХятадын Фүжиан аймгийн Олон улсын стандарт бүжгийн холбооны орлогч захирал, Хятадын Сямэнь хотын бүжигчдийн холбооны орлогч захирал, олон улсын тэмцээнүүдээс бүжигчин болоод багшийн хувиар олон шагнал хүртэж байсан. БНХАУ-ын Соёлын яамнаас “Гарденер”- Цэцэрлэгч шагналыг хүртсэн.

.