Шинжлэх ухаан, технологийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчийн шинэчилсэн бүртгэл явагдаж байна

Эрдэмтэн, судлаач таныг шинжлэх ухаан, технологийн төслийн саналд үнэлгээ өгч дүгнэлт гаргах  мэргэжлийн шинжээчээр ажиллахыг урья. 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны “Аргачлал батлах тухай” А/77 дугаар тушаалаар баталсан "Шинжлэх ухаан, технологийн төслийн саналд үнэлгээ өгч дүгнэлт гаргах аргачлал” –ын дагуу  шинжээчийн мэдээллийн сан бүрдүүлэх, баталгаажуулах ажил зохион байгуулагдаж байна.

Шинжлэх ухааны хөгжил дэвшилд  хувь нэмэрээ оруулж яваа эрдэмтэн та (http://www.project.edu.mn/) цахим хаягаар мэдээллээ оруулж бүртгүүлнэ үү.

          

Холбоо барих утас: 260325    

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ 

.