ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын Яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос  “Монгол улсын боловсролын их сургуульд, багшлах дадлагыг ажиглах лабораторийн тоног төхөөрөмж болон зөөврийн компьютер”  нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Битүүмжилсэн үнийн саналыг 2018 оны 5 дугаар сарын 28-ны  11.00 цагаас өмнө БСШУСЯ, Засгийн газрын III байр 516-9 тоот хаягаар ирүүлнэ. Санал болгож буй үнэ нь НӨАТ-гүй үнийн дүн байна.

Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг доорх хаягаар  албан хүсэлт гарган авч болно.

Хаяг:

Боловсролын чанарын шинэчлэл төсөл

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, СИТИ ТАУЭР, 12 давхарт 1201 тоот

Б. Одончимэг, Төслийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Холбогдох утас: 70002998

Имэйл: eqrpmon@gmail.com

.