МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Бид хамтдаа чадварлаг багш, чанартай боловсрол, чадамжтай иргэнтэй, шинжлэх ухаан, инновацын бүтээлч үр дүнг Монгол Улсынхаа хөгжлийн түүчээ болгон ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

Эрдэм ухааныг дээдэлж, зөв шударгыг дэмжигч Та бүхэн минь дэлгэр сайхан наадаарай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД ЛХАГВЫН ЦЭДЭВСҮРЭН



 

 


.