ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР БАРАА ХУДАЛДАН АВАХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ХҮСЭЛТ

Төслийн нэр:            L3594-МОN:Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар,

хүртээмжийг сайжруулах төсөл

Санхүүжилтийн

эх үүсвэр:                  Азийн хөгжлийн банк (АХБ)

Гэрээний дугаар:     GW-05 Цаасны чанар шалгах тоног төхөөрөмж нийлүүлэх

Огноо:                        2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 

Эрхэм хүндэт.......................Танаа,

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Цаасны чанар шалгах дараах тоног төхөөрөмж нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна:
  • Та үнийн санал ирүүлэх маягт (Хавсралт 2)-ын дагуу үнийн саналын нэг эх хувийг “Эх хувь” гэж тэмдэглэн ирүүлнэ. Үүнээс гадна, нэг хуулбар хувийг "Хуулбар хувь" гэж тэмдэглэн ирүүлнэ. Эх болон хуулбар хооронд ямар нэг зөрүү гарсан тохиолдолд эх хувийг дагаж мөрдөнө. Таны ирүүлэх үнийн санал нь хавсаргасан маягтын  дагуу хийгдэх ба гарын үсгээр баталгаажсан байх ёстой бөгөөд дугтуйнд хийж  дараах хаягаар ирүүлнэ:

Тоног төхөөрөмж

Тоо ширхэг

Хэмжих нэгж

1

Цаасны цайруулагч хэмжигч тоног төхөөрөмж

1

ш

2

Цаасны зузаан хэмжигч тоног төхөөрөмж

1

ш

3

Цаасны жин хэмжигч тоног төхөөрөмж

1

ш

4

Хэвлэмэл бүтээгдэхүүний өнгийг хянах тоног төхөөрөмж

1

ш

Нийт

4

ш

   

L3594-MON: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл, Төсөл хэрэгжүүлэх нэгж

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу 14200, Б.Алтангэрэлийн гудамж 5, Сити центерийн 8 давхар 802 тоот өрөө

Ж. Баттуяа, Төслийн худалдан авах ажиллагааны ажилтан

Утас: +976 7766-0888  

 

  • Та үнийн саналаа Монгол хэлээр ирүүлэх ба доор дурдсан бичиг баримтуудыг үнийн саналын хамт ирүүлнэ. Үүнд:
    • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
    • -Компанийн танилцуулга;
    • Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт;
    • Санал болгож буй барааны зураг;

 

  • Үнийн саналыг 3-р заалтад заасан хаягаар хүлээн авах бөгөөд эцсийн хугацаа нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цаг. 
.