РУМЫН УЛС, БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСАД СУРАЛЦУУЛАХ НЭМЭЛТ БҮРТГЭЛИЙН ЗАР

Мэргэжлийн чиглэл:

Болгар-7: Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл-6, инженер-1;

Румын-4: Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл; ашигт малтмалын баяжуулалт, уул уурхайн ашиглалт, техник, технологи, зам гүүрний барилга, байгууламжийн инженер, барилгын материалын үйлдвэрлэл, барилга хот байгуулалт, биологи, биотехнологи, мэдээллийн технологи, тусгай хэрэгцээт боловсролын багш, химийн инженерчлэл, сэргээгдэх эрчим хүч, газрын тосны хайгуул, боловсруулалт, хог хаягдлын боловсруулалт ба менежмент, сувилахуй, био анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, мал эмнэл зүй

Казакстан-25: Ашигт малтмалын баяжуулалт, уул уурхайн ашиглалт, техник, технологи, зам гүүрний барилга, байгууламжийн инженер, барилгын материалын үйлдвэрлэл, барилга хот байгуулалт, биологи, биотехнологи, мэдээллийн технологи, тусгай хэрэгцээт боловсролын багш, химийн инженерчлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний инженерчлэл, газрын тосны хайгуул, боловсруулалт, хог хаягдлын боловсруулалт ба менежмент, сувилахуй, био анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, мал эмнэл зүй

Вьетнам-12: Олон улсын харилцаа, Аялал жуулчлал, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, Соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч;

Лаос-8:

Сэргээгдэх эрчим хүч, Олон улсын харилцаа, хууль, эдийн засаг;

Нэг. Тавигдах шаардлага 

            Бакалавр

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;

Магистр, доктор

  • Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;

·         Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцаж буй иргэн:

  • Цахим өргөдөл
  • Тэтгэлэг авах хүсэлтээ илэрхийлсэн эссе / 600-800 үгтэй /
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт;
  • Хэлний оноо /англи хэл, орос хэл/

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн:

  • Цахим өргөдөл
  • Тэтгэлэг авах хүсэлтээ илэрхийлсэн эссе / 600-800 үгтэй /
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт;
  • Гадаад паспорт;
  • Хэлний оноо /англи хэл, орос хэл/

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд

·         Цахим өргөдөл

·         Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·         Хамгийн сүүлд ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;

·       Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);

·       Англи, Орос хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын хуулбарыг хавсаргах /Шалгалтыг 2018 оны 4 дүгээр сараас хойш өгсөн байх/

·         Эссе, Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Англи, Монгол хэл дээр 600-аас цөөнгүй үгтэй байх);

  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай.)
  • Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт;
  • Гадаад паспорт

Гурав. Бүртгэл 

2020 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 08-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийн цаасны тохиргоог А4 хэмжээтэй, 5МB илүүгүй, PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015003 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Монгол Улсад Корона вирус гарсантай холбогдуулан сонгон шалгаруулалтыг ЦАХИМААР явуулна.

Бичиг баримтын бүрдлийг 100 хувь хангасан иргэдийг ярилцлагад оруулна.

Бүртгэлийн хугацааг сунгасантай холбогдуулан ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэд зарлана.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны /Зөвхөн зар дээр дурдагдаагүй мэдээллийг асууна уу/ утсаар өглөө 09-12.00 цагийн хооронд 51-260726 дугаараас авч болно.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

.