БНХАУ, СИНГАПУРЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ

2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбогдуулан 181 улсад цэцэрлэг, дунд сургууль, их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Нийт суралцагчдын 87.4 хувь буюу 1, 530, 548, 916 хүүхэд, залуучууд хөл хорионд ороод байна.

 

Эх сурвалж: https://en.unesco.org/themes/education-emergencies/coronavirus-school-closures ЮНЕСКО-гийн цахим хаяг

БУСАД УЛСУУДЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АВЧ, ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

 

БНХАУ

Сургуулиудыг нээж эхлээд байна

Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг тогтоон барьж буйтай холбогдуулан Хятадын Хөхнуурт 03 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд, Гуйжөү аймаг болон Шинжан Уйгарын Өөртөө Засах бүс нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 1,5 сая сурагчид 3 дугаар сарын 16-ны Даваа гарагаас эхлэн хичээлдээ эргэн орсон байна. Өвөр Монголын Өөртөө Засах Орны ахлах, дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хичээлдээ эргэн орж байгааг ӨМӨЗО-ны Боловсролын газраас мэдэгджээ.

Хичээл эхэлсэн ч Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтаас урьдчлан сэргийлэх арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх, нэг ширээнд нэг сурагч суух, сурагч бүр 5 ширхэг амны хаалттай байх, сурагчдын ширээ хоорондын зай 1 метр байх, сурагчдын халууныг өдөрт 3 удаа хэмжих арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Цахим орчинд хичээл орж байсан хэдий ч бодит үр дүн хангалтгүй байсан гэж мэргэжилтнүүд үзсэн тул хичээлийн хоцрогдол арилгах, хичээл нөхөх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хичээлийн хуваарийг оновчтой гарахаар болсон байна.

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус улсад 81,470 хүн өвчилсөн байна.

Сингапур           

Сурагчдын улирлын амралтыг сунгахгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хуваарийн дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Боловсролын байгууллагуудад дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Үүнд:

 Мөн 03 дугаар сарын эцэс гэхэд Бүгд Найрамдах Сингапур Улсын бүх сургуулиуд “SG Clean” кампанит ажиллагаанд хамрагдахаар болсон байна. Ажиллагааны зорилго нь олон нийтийн газруудыг цэвэр байлгах хүрээнд хувь хүн, хуулийн этгээдүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. “SG Clean” сертификатыг авахын тулд гар угаалтуур болон бие засах өрөөний хэрэгслүүд хэвийн ажиллаж байх шаардлагатай ба өдөрт 2 удаа цэвэрлэж, ариутгал хийж, хортон шавьжтай тэмцэх ажиллагааг хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Өнөөгийн байдлаар нийт боловсролын байгууллагуудын 95% орчим нь дээрх шаардлагыг хангаж, “SG Clean” сертификатыг аваад байна.

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сингапур Улсад байрлах “Singapore American School” (SAS) болон “United World College of South East Asia” (UWCSEA) зэрэг хоёр олон улсын сургуулийн сурагчдын 6 эцэг эх “COVID-19”-ын халдвар авсан нь батлагдаад байна. Одоогийн байдлаар бүгд эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байна. Дээрх халдвар авсан эцэг эхчүүд өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийнхээ сургуулиудад очоогүй хэмээн мэдэгдээд байна. Сурагч болон сургуулийн албан хаагч нараас одоогоор вирусийн халдвар илрээгүй байна.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газраас 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан шийдвэрийн дагуу 03 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 59 минутаас эхлэн 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бүх тусгай сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Чингэснээр өөр өөр сургуулийн сурагчид сургалтын төвүүдэд цуглаж, харилцаанд орохоос сэргийлж байгаа ажээ.

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус улсад 844 хүн өвчилсөн байна.

---oOo---

.