БНХАУ-ын 2020 оны Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд магистр, докторын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН 2020 ОНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХҮРЭЭНД МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН БҮРТГҮҮЛЭГЧДИЙН ЖАГСААЛТ БА НЭР ДЭВШҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ

2020 оны БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтын ажлын хүрээнд бичгийн шалгалт ба ярилцлагын дагуу эцсийн байдлаар дараах кодтой иргэд /хавсралтаар/ тэнцсэн болно.

Хавсралтаар зарлагдсан иргэд 2019 оны 12 дугаар сарын 21-ий өдөрт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас нэр дэвшүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт ба мэдээллийг хүлээн авна. Тодорхой цагийн хуваарийг хавсралтаас харна уу.

Шаардлагатай материалын жагсаалт:

  • Иргэний үнэмлэх, гадаад паспорт;
  • “БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцахыг хүсэгчдийн анкет”;
  • Диплом ба дүнгийн тодорхойлолт. Хятад, англиас бусад хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын хамт;
  • Хятад улсад суралцах төлөвлөгөө. Хятад эсвэл англи хэлээр бичнэ; (Магистрантурт суралцах бол 500, Докторантурт суралцах бол 800-аас цөөнгүй үгтэй байна.)
  • Тодорхойлох захидал. Магистрант болон докторантад суралцах бол 2 профессор эсвэл дэд профессорын тодорхойлох захидал ирүүлэх шаардлагатай, хятад эсвэл англи хэлээр бичнэ.
  • Хөгжмийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн бүтээл; Дүрслэх урлагийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн зурсан 2 хар зураг, 2 өнгөт зураг ба 2 өөр төрлийн бүтээлээ ирүүлнэ;
  • Хятад Улсад 6 сараас дээш хугацаагаар суралцах бол “Эрүүл мэндийн хуудас”-ын хуулбарыг ирүүлнэ (Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс авах, Англи хэлээр, Эх хувиа өөртөө хадгална). Суралцахыг хүсэгч “эрүүл мэндийн хуудас”-ын дагуу үзлэгт хамрагдана. Үзлэг дутуу, өөрийн зураг наагаагүй, эсвэл зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн болон эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй тохиолдолд Эрүүл мэндийн хуудсыг хүчингүйд тооцно. Үзлэгийн үр дүнгийн хүчинтэй хугацаа 6 сар;
  • Дараах материал байвал ирүүлнэ үү:

    (Хятад эсвэл англи хэлээр бөглөнө, онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд татаж аваад хэвлүүлэх боломжтой, www.csc.edu.cn/studyinchina эсвэл www.campuschina.org сайтаар бүртгүүлнэ.) AGENCY NUMBER: 4961, TYPE: A

  - Хятадын Засгийн Газрын тэтгэлэгт оюутныг хүлээн авах сургуулиас гаргасан урьдчилсан урилга;

  - Хэлний ур чадварын гэрчилгээ. HSK, IELTS, эсвэл TOEFL-ын дүнгийн хуудас гэх мэт. 

*Шаардлагын дагуу материалуудаа үнэн бодитоор бүрдүүлж ирнэ үү. Бичиг баримт дутуу буюу хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасах болно.

*Заасан хугацаанд өөрийн биеэр БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-нд хүрэлцэн ирэх шаардлагатай. Хугацаанаас хоцорсон, өөрийн биеэр ирээгүй тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасах болно.

    Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.


БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр



.