БСШУС-ЫН САЙД КАЛИФОРНИ ДАХЬ ФЕЙСБҮҮК КОРПОРАЦИЙН ОФФИСТ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Менло Парк хот дахь Фейсбүүк корпорацийн тѳв оффист ажиллалаа. Фейсбүүк корпорацийн олон улсын бодлогын айлчлал хариуцсан захирал, хатагтай Стина Трейно, бусад албаны тѳлѳѳлѳгчид болон Фейсбүүк корпорацид ажиллаж буй монгол залуустай уулзалт хийв.





Уулзалтаар Ё.Баатарбилэг сайд Фэйсбүүк корпорацийн Хамрагдах интернетийн индексийн 2018 оны судалгаагаар Монгол Улс Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10 дугаар бичигдэж байна. Үүнийг дагаад ерөнхий боловсролын сурагчдын дунд цахимаар гадуурхах асуудал гарч байгаатай холбогдуулан хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Ази-Номхон далайн бүс хариуцсан Фэйсбүүк корпорацийн төлөөлөгчдийн хамтарсан уулзалт 2018 онд зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалтаар цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөндөж, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг таслан зогсооход чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр зарчмын хувьд тохиролцсоныг дахин дурдаж, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, туршлага судлуулах, дээрх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар холбогдох газруудад уламжилж, ажил хэрэг болгохыг хүсэв.

Фэйсбүүк корпораци тавьсан санал, хүсэлтийг судлан үзэж, холбогдох удирдлагуудад хандан ойрын хугацаанд арга хэмжээ авахаа мэдэгдэж, ѳѳрсдийн шинэ дэвшилтэт VR технологийг боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрхэн ашиглаж байгаа талаар танилцуулга хийв.

Фейсбүүк корпорацид ажиллаж байгаа монгол ажилтнуудын хувьд ѳѳрсдийн ажлын байрны тухай, цахим мэдээллийг зѳв зохистой хэрэглэх талаар санал солилцож, цахим боловсрол олгох контент боловсруулах шаардлагатайг онцолж байлаа.




.