​Гавьяат багш нар туршлага мэдлэгээсээ хуваалцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэс, Ахмад багш нарын холбоо хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш удирдах ажилтныг чадавхижуулах, зөвлөн туслах зорилгоор  Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэг дээр “Гавьяат багш нар бидэнтэй” сэдэвт уулзалт арга хэмжээ зохион байгууллаа.

Уулзалтад МУГБ Д.НоннаМУГБ П.БямбадоржМУГБ С.Урмаа, МУГБ С.Оюунцэцэг, МУГБ У.Зууннаст нар оролцож Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн эрхлэгч арга зүйч нарт өөрсдийн туршлага мэдлэгээсээ хуваалцаж, зөвлөгөө өглөө.

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ц.Сарантуяа , “Бид өмнө нь гавьяат багш нарынхаа зөвлөгөөг богино видео хэлбэрээр бэлтгээд цахим орчинд түгээхэд 200 мянга гаруй хүн үзсэн байна. Та бүхний туршлага, мэдлэг өнөөдөр цэцэрлэгийн багш удирдлагад үнэхээр их үр өгөөжтэй хэрэгтэй байгаа нь эндээс харагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас 13 гавьяат багш төрөн гарсан байдаг. Эдгээр гавьяатууд залуу багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлага төлөвшүүлэх, хүүхдийг хайрлаж, хөгжүүлэх үйлсэд нь зөвлөн туслахаар нэгдэж хичээл зүтгэл гаргаж байгаад баяртай байна” гэлээ.





.