АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Дээд боловсролын багшийн хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, багшийн хөгжлийг дэмжих цуврал сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах” ажлын хэсэгт хувь судлаачдыг сонгон шалгаруулж авна.

Ажлын хэсгийн гишүүд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.  

  • Багшийн хөгжлийг дэмжих төвийн бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны төлөвлөгөөг  боловсруулах;
  • Дээд боловсролын багшийн үндэсний стандартыг боловсруулах;
  • Дээд боловсролын багшийн үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх олон хувилбарт санал хэлэлцүүлэх;
  • Дээд боловсролын багшийн хөгжлийн хэрэгцээг тогтоох, цуврал сургалт зохион байгуулах.
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

Ажлын байранд доорх шаардлагыг харгалзан сонгон шалгаруулна.  

  • Дээд боловсролын чиглэлээр хичээл заадаг, судалгаа хийдэг, боловсрол судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан бол давуу тал болно.
  • Англи хэлний мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний програм ашиглах зохих мэдлэг чадвартай.

Таны эзэмшсэн мэргэжил, ажлын туршлага дээрх ажлын байрны шаардлагад нийцэж байгаа бол 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 17:00 цагаас өмнө БСШУСЯ, Засгийн газрын III байрны 505 тоотод материалаа авчирч өгнө үү.  

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Судалгааны чиглэлээр ажилласан туршлагыг харуулах нотлох баримт;
  • Өргөдөл

Хаяг: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын III байр, 505 тоот

Дээд боловсролын бодлогын газар

И-мэйл: yanjmaa@mecs.gov.mn

Холбогдох утас: 263449 Цахим хуудас: www.mecss.gov.mn

.