ӨМӨЗО-ны Байнгын хорооны гишүүн Бай Юйганыг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын Коммунист намын ӨМӨЗО-ны Байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тэмдэглэх хоёр улсын Засгийн газрын хамтарсан хөтөлбөр гарч, энэ дагуу олон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Ноён Бай Юйган Монгол Улсад 2019 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа ӨМӨЗО-ны соёлын өдрүүдийн арга хэмжээнд БСШУСЯ тодорхой дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотноо 2019 оны есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монгол-Хятадын III экспо болон Шинжлэх ухааны хамтарсан хуралдаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Монголын талын төлөөлөгчдийг ахлан оролцохыг дуулгаад салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.




.