ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн “Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичиг хэвлэн нийлүүлэх тухай: СБШИБ-2019/001

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам эрх бүхий тендерт оролцогчдоос сурах бичиг  хэвлэн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер шалгаруулалт нь 1 багц бүхий 1 тендер байна. Үүнд:

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг нь 50,000 (тавин мянга) төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн сан дахь 100900015003 тоот дансанд шилжүүлнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Сүүлийн 2 жил /2017, 2018/-д гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож байгаа үнийн нийт дүнгийн 70,0 хувиас багагүй байх
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож байгаа үнийн нийт дүнгийн 70 хувьтай тэнцүү буюу түүнээс дээш байна.
  • Сүүлийн 2 жил /2017, 2018 он/-ийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
  • Сүүлийн гурван жил / 2016, 2017, 2018 он/-д энэхүү тендер шалгаруулалтаар гүйцэтгэх төсөлтэй ижил төстэй гэрээ хэрэгжүүлсэн байх бөгөөд түүний үнийн дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна. Санал ирүүлж буй багц тус бүрд 1 гэрээг харгалзуулан үнэлнэ.

Тендерийн баримт бичгийг худалдан авахдаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ. (Хэвлэлийн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэл тус гэрчилгээнд бичигдсэн байх)

Тендерийн хамт дээрх хүснэгтэд заасан хэмжээтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 15.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны 1 дүгээр давхар 111 тоот өрөөнд хүлээн авах ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 15.20 цагт нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон  этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, 5 дугаар давхар, 516 тоот өрөө

Ерөнхий боловсролын бодлогын газар Утас 318131,

 Цахим хаяг: www.tender.gov.mn

.