ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр

Зээлийн дугаар ба нэр: Loan 3594-MON: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гэрээний дугаар ба нэр: CW-05: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2019 оны 8 дугаар сарын 23-ний өдөр, 12 цаг 00 минут, Улаанбаатарын цагаар 

1. Монгол Улсын засгийн газар нь Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.

2. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт тодорхойлсны дагуу нэг эсхүл хэд хэдэн гэрээний шалгаруулалтад оролцох боломжтой. Нэгээс дээш тооны гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд үнийн хөнгөлөлт эдлэх саналтай тендерт оролцогчдын хувьд энэхүү үнийн хөнгөлөлтүүд нь Тендер ирүүлэх маягтад тусгагдсан байгаа нөхцөлд энэхүү саналаа гаргаж болно.

3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос CW-05: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын (цаашид “ажил” гэх) ажлыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

4. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт (ДӨТШ) нь АХБ-ны Нэг үе шат: Нэг дугтуйт журмаар явагдах бөгөөд тендерийн баримт бичигт заасан АХБ-ны эрх бүхий гишүүн орны харьяат бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.

5. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

Чадварын үндсэн шалгуур үзүүлэлт

Эрх бүхий нөхцөл

Тендерт оролцогч ба түншлэлийн гишүүд нь АХБ-ны эрх бүхий гишүүн орны харьяат байна. Мөн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2-4.4, 4.6, 4.7-д заасан нөхцөлүүдийг хангасан байна.

Шүүхийн зарга болон арбитрын маргаан

 

(Хэрэв байгаа бол) тендерт оролцогчийн оролцсон бүх зарга, арбитрын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байх бөгөөд нийт дүн нь тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн 50 хувиас илүүгүй байна. Цэвэр хөрөнгийг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно.

Санхүүгийн үзүүлэлт

Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь сүүлийн 3 жилд (2016, 2017, 2018) ашигтай байвал зохино.

Жилийн дундаж борлуулалт

 

Сүүлийн 3 жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 800.0 сая төгрөг байна.

Санхүүгийн нөөц хөрөнгийн шаардлага

Дөрөвдүгээр бүлэгт тусгагдсан САНХ-3, САНХ-4 маягтыг ашиглан тендерт оролцогч нь САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай.

 

Тухайн гэрээнд шаардагдах санхүүгийн нийт нөөц хөрөнгө Багц 1-т 1.729 тэрбум төгрөг, сар тутам шаардагдах санхүүгийн нөөц хөрөнгө 247 сая төгрөг байна.

Төрөл ба хэмжээгээр ижил төстэй ажлын туршлага

Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй хоёроос доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн 2 гэрээний нийлбэр үнэлгээ нь 1.0 тэрбум төгрөгөөс доошгүй байна.

Тусгай зөвшөөрөл

Барилга, Хот Байгуулалтын Яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:

2013 оны журмаар бол:

  • 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
  • 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл)
  • 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  • 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

2017/2018 оны журмаар бол:

  • БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил буюу түүнээс дээш
  • БА-3.1 дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд цутгамал болон угсармал төмөр бетон, арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил буюу түүнээс дээш
  • БА-6.1 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын  ажил буюу түүнээс дээш
  • БА-6.2 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажил буюу түүнээс дээш
  • БА-6.3 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажил буюу түүнээс дээш
  • БА-6.4 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажил буюу түүнээс дээш

           

 

 

6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Харилцах албан тушаалтан: Т.Билэг-Өрнөх

Байгууллагын нэр: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам

Гудамж/байр: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр

Давхар/өрөө: 1 давхар /109 тоот/

Аймаг/хот: Улаанбаатар хот

Улс: Монгол Улс

Утас: 976-51260729

Цахим шуудан: bilegurnukh@mecs.gov.mn

 

7. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • CW-05: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээр хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн Төрийн сангийн 100900011858 дансанд 150,000 төгрөгтэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг төлнө.

 

8. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

 

9. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Захиалагч хариуцахгүй.

.