ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх XII.6.1.12 дахь хэсэгт “Соёлын байгууллагын тоног төхөөрөмж /Дархан-Уул аймаг/” төсөл, арга хэмжээнд Залуучууд театрт гэрэл, дууны тоног төхөөрөмж нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn сайтаас авна уу.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн  жил буюу 2017, 2018 оны аль нэг жилийн борлуулалтын орлого 100 хувь буюу 35,000,000.0 /гучин таван/ сая төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Нийт төсөвт өртгийн 100 хувь буюу 35,000,000.0 /гучин таван/ сая төгрөгөөс багагүй байна. Банкны судлан үзсэн зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй.

Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аль нэг жилд нь доод тал нэг удаа 35,000,000.0 /гучин таван/ сая төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааны нийлүүлэгчээр ажилласан байна. Гэрээ болон хүлээлгэж өгсөн комиссын актыг хавсаргана.

Үнийн саналын хүчинтэй байх хугацаа 30 хоног.

Үнийн саналыг 2018 оны 07 дугаар сарын 22-ны 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 11  цагт БСШСУЯ-ны 4 дүгээр давхрын 417 тоот өрөөнд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,

Бага тойруу-44, Засгийн газрын III байр, 1 дүгээр давхар

  107 тоот өрөө, утас. 51-260298

Цахим хаяг: www.tender.gov.mn

 

 

.