“Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо

“Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж, киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшний найруулагч, зохиолч, жүжигчдээс бүрдсэн 150 орчим төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол хүнийг бий болгох суурь бол соёл урлаг, боловсрол, түүний дотор кино урлагийн хүч нөлөө үлэмж их юм. Кино урлагийн хөгжил нь монгол хүний сэтгэхүй болоод техник технологийн хөгжлийг авчрах нэг гарц, киногоор дамжуулж бид дэлхийд өөрсдийгөө бүрэн таниулах боломжтой” гэдгийг онцлов.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр УИХ-д өргөн бариад буй “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийг төслийг танилцуулж, хуулийн нэр томъёо, зарим зүйл, заалтын талаар асуусан асуултад хариулт өглөө.






















.