Шинжлэх ухаан, технологийн ЗАХИАЛГАТ төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Эрдэмтэн, судлаачид Та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан  “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д  заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  

Төслийн саналыг  2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамны  http://project.edu.mn   хаягаар  орж,  цахимаар  өргөн  мэдүүлнэ.

Боловсрол, СОЁЛ, шинжлэх ухаан, СПОРТЫН яам

2020 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗАХИАЛГАТ ТӨСЛИЙГ

ДАРААХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ЗАРЛАЖ БАЙНА /Энд дарж үзнэ үү/

Харилцах утас: 260325

 

.