БСШУСЯ-ны тамирчид тавдугаар байрт шалгарлаа

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон явагддаг спортын дөрвөн төрөлт “Засгийн газрын цом-2019” тэмцээн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны баг тамирчид шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлийн нийлбэр оноогоор тавдугаар байрт шалгарч, тус багийн тамирчин Э.Мөнхбилэг, Б.Мөнгөнбагана, Г.Эрдэнэсүрэн нар ширээний теннисийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.


“Засгийн газрын цом-2019” тэмцээнийг тохиолдуулан БСШУС-ын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ажилтан Г.Амаржаргалыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдгээр шагнасан байна.

Тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд болсон энэ жилийн тэмцээнийг Сангийн яам зохион байгууллаа. 

.