“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2019 оны 04 дүгээр                                                                              Улаанбаатар хот                                                                                                

сарын 17-ны өдөр                                                                                     

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын дэмжлэг, Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ“ төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах нээлттэй ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

  • Худалдан авах ажиллагааны ажилтан /Жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр хугацаагаар/

Бүрдүүлэх материал:

ü  Төрийн албан хаагчийн анкет маягт № 1

ü  Боловсролын баримт, бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

ü  Иргэний үнэмлэхийн хуулбар

ü  4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг

ü  Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

ü  Нийгмийн даатгалын дэвтэр эх хувь

Сонгон шалгаруулалтад орох иргэдийн материалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 505 тоот өрөөнд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Харилцах утас: 263449

Ажлын байранд тавигдах шаардлага:

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЖИЛТАН

  • Их, дээд сургуулийг санхүү, эдийн засаг, инженер технологийн чиглэлээр төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;

Ø  Тоног төхөөрөмж, худалдан авалтын чиглэлээр гадаад, дотоодод ажилласан туршлагатай байх;

Ø  Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй байх; /Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ болон олон улсын худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдсан бол давуу тал болно/

Ø  Сургалтын тоног төхөөрөмж, судалгааны лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй, сургалтын арга зүй, зохион байгуулалтын зохих дадлага туршлага эзэмшсэн байх; /олон улсын төслийн байгууллагад худалдан авалт хариуцаж ажиллаж байсан бол давуу тал болно/

Ø  Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; /япон хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно/;

Ø  Ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны ёс зүйг эзэмшсэн байх;

Ø  Баримт бичиг боловсруулах, компьютерын программууд дээр ажиллах чадвартай байх;

.