УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН 3-ЫН ДАВАА ЭХЭЛЛЭЭ

2012-2013 оны хичээлийн жилийн улсын олимпиад математик, физик, хими, биологи, монгол хэл, бичиг, англи хэл, орос хэл, түүх, нийгмийн ухаан, газарзүй, техник, технологи, мэдээлэл зүй, сэтгэх чадвар, хятад хэл гэсэн 13 төрлөөр ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд зохион байгуулагдаж байна.
Олимпиадын сүүлийн шат буюу 3-ын даваа 2013 оны 5 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд болох бөгөөд үүнд орон нутаг, нийслэлээс шалгарсан 1237 багш, сурагч оролцоно.

Сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой олимпиад нь энэ жилийн хувьд тухайн шинжлэх ухааны онцлог, ач холбогдолыг нийтэд таниулах, шилдэг багш, тэргүүний сурагчдын амжилт, туршлагыг сурталчлах зорилготой уулзалт, лекц, телевизийн нэвтрүүлэг, үзэсгэлэн зохион байгуулах зэргээр нилээн өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар онцлог байна. Тухайлбал, Математикийн олимпиадын хүрээнд "Математик ба авьяас" сэдэвт чуулган, Биологийн олимпиадын хүрээнд нийт оролцогчдод зориулсан "Орчин үеийн биотехнологийн хөгжлийн хандлага ба генийн инженерчлэл" сэдэвт лекц, Мэдээлэл зүйн олимпиадын хөтөлбөрт сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, Үндэсний дата төвтэй танилцах аялал, "Мэдээлэл зүйн хичээлээр хүүхдийн хөгжлийг дэмжих" сэдэвт багш нарын туршлага солилцох уулзалтыг тус тус зохион байгуулж байна.

Цаашид бид олимпиадын хүрээнд уралдаан тэмцээн зохион байгуулаад зогсохгүй хүүхдийн хөгжлийг дэмжих, суралцах арга барилд сурах, хүүхэд бүр одоо хүрсэн түвшнээ ахиулах, багш нар арга технологи болон сайн туршлагыг солилцох, дэлгэрүүлэх гэх мэтээр бүтээлч арга хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй юм. Түүнчлэн хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд баг, анги, бүлэг, нийтийг хамарсан ангилалтай, тест, онлайн, эчнээ, илтгэл, бүтээл гэх мэт олон хэлбэр, агуулгатай байх чиглэлийг ч бас баримтлах болно.

Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, эх оронч, бүтээлч, өрсөлдөх өндөр чадвар бүхий Зөв Монгол хүнийг төлөвшүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэн, хөгжүүлэхэд чиглэсэн боловсролын зорилгыг хангахад олимпиад нэг гүүр нь болж өгөх учиртай.




БАТЛАВ                                                                                                
БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА                                          Д.ЭРДЭНЭЧИМЭГ


2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД УЛСЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУВААРЬ






2013.03.12



Олимпиадын төрөл

3-ын даваа

Олимпиад зохион байгуулах газар

Олимпиадын дэд хорооны дарга /нарийн бичгийн дарга /

Утас

1

Математик

5 дүгээр сарын 4-5

Улаанбаатар

Ц.Дашдорж

99879779

2

Физик

4 дүгээр сарын 24-25

Завхан

М.Ганбат Д.Одгэрэл /БСГазар/

99185413 93064009

3

Хими

5 дүгээр сарын 10-11

Улаанбаатар

Д.Дорж

99162003

4

Биологи

5 дүгээр сарын 8-9

Улаанбаатар

Ш.Оюунгэрэл

99188521

5

Монгол хэл, бичиг

5 дүгээр сарын 6-7

Улаанбаатар

Ц.Өнөрбаян

99154938

6

Англи хэл

5 дүгээр сарын 8-9

Улаанбаатар

Ц.Цэнгэлмаа

94020428

7

Орос хэл

5 дүгээр сарын 6-7

Улаанбаатар

С.Эрдэнэмаам

99197528

8

Түүх, нийгмийн ухаан

5 дүгээр сарын 10-12

Улаанбаатар

О.Пүрэв

99170412

9

Газар зүй

5 дүгээр сарын 7-8

Улаанбаатар

В.Батцэнгэл

99117061

10

Техник технологи

5 дүгээр сарын 10-12

Улаанбаатар, ОУ-ын "Найрамдал" төвд

Д.Сэрээтэрдорж

98003808

11

Мэдээлэл зүй

5 дүгээр сарын 8-9

Улаанбаатар

Д.Цэдэвсүрэн

99082681

12

Сэтгэх чадвар

5 дүгээр сарын 8-10

Улаанбаатар

Д.Өлзий-Эрдэнэ

99999695

13

Хятад хэл

5 дугаар сарын 8-9

Улаанбаатар

В.Батмаа

99998023




БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ НЭГДСЭН ХОРОО


 




НИЙСЛЭЛИЙН 1 ДҮГЭЭР ДУНД СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ МОНГОЛЫН МАТЕМАТИКИЙН 49-р ОЛИМПИАДЫН ХӨТӨЛБӨР


Цаг
Үйл ажиллагаа
Болох газар
Хариуцах хүн
2013.05.02. Пүрэв гариг

 

09:00-18:00

УБ хотын оролцогчдыг бүртгэх, мандат олгох

БХИнститутийн  5 давхар 501 тоот

НБГ-ын мэргэжилтэн Н.Гэндэнсүрэн

 

Аймаг, орон нутгийн оролцогчдыг бүртгэх, мандат олгох

МУИС-ийн хичээлийн  III байр МКС-ийн. 306 тоот

профессор Ц.Дашдорж

2013.05.03. Баасан гариг

 

13.30-15.30

Техникийн зөвөлгөөн, 2-р давааны анализ.

1-р сургууль

Олимпиад зохион байгуулагчид

16.00-18.00

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн нэрэмжит "ММО-49" -ийн нээлтийн ажиллагаа.

Монголын Хүүхдийн ордон

Олимпиад зохион байгуулагчид

2013.05.04.

Бямба гариг

 

 

10.00-14.30

"ММО-49" -ийн 4-ийн давааны 1 дэх өдрийн бодолт

1-р сургууль

Олимпиад зохион байгуулагчид

18.30-22.00

Оноо хамгаалалт

1-р сургууль

Олимпиад зохион байгуулагчид

2013.05.05

Ням гариг

 

 

10.00-14.30.

"ММО-49" -ийн 4-ийн давааны 2 дахь өдрийн бодолт

1-р сургууль

Олимпиад зохион байгуулагчид

16.00-18.00

Математик ба авьяас" сэдэвт Математикийн багш, математикч сурагчдын туршлага солилцох зөвөлгөө, чуулган

1-р сургууль

Олимпиад зохион байгуулагчид

18.30-22.00

Оноо хамгаалалт

1-р сургууль

Олимпиад зохион байгуулагчид

     2013.05.06 Даваа гариг

 

10.00-

Математикийн "БОКС", шатар, даамны тэмцээн

1-р сургууль

Олимпиад зохион байгуулагчид

18.00-

"Математик, авьяас, мэргэжил" сэдэвт телевизийн нэвтрүүлэг

МҮОНТВ

Олимпиад зохион байгуулагчид

2013.05.07.

Мягмар гариг

 

 

15.00-17.00

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн нэрэмжит "ММО-49" -ийн хаалтын ажиллагаа

Монголын Хүүхдийн ордон

Олимпиад зохион байгуулагчид

 



Мэдээлэл зүйн 27 дугаар олимпиадын хөтөлбөр

Зохион байгуулагч:

-       Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо
-       МУБИС-ийн компьютер мэдээллийн технологийн сургууль


Мэдээлэл зүйн олимпиадыг МУБИС-ийн хичээлийн 5 дугаар байр (Д байр)-нд байрлах КМТС дээр зохион байгуулна. 

Цаг

Үйл ажиллагаа

Болох газар

2013 оны 5 дугаар сарын 7. Мягмар гараг

09:00-18:00

Олимпиадад оролцогчдыг бүртгэх, мандат олгох

Д-207

15:00-15:30

Техникийн зөвлөгөөн

(Мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүд)

Д-202

2013 оны 5 дугаар сарын 8. Лхагва гараг

08:00-10:00

Эхний өдрийн бодлогыг сонгох, хувилах

(Бодлого сонголтын комисс)

Д-207

09:00-10:00

Сурагчдыг лабораторид суулгах, бэлтгэл хангуулах (Зохион байгуулах хорооны гишүүд)

Д-306, Д-309

09:00-10:00

Багш нарыг лабораторид суулгах, бэлтгэл хангуулах (Зохион байгуулах хорооны гишүүд)

Д-209

10:00-14:00

Олимпиадын эхний өдрийн бодолт

Д-209, Д-306, Д-309

14:30-17:00

Эхний өдрийн бодлогын засалт

(Бодлого засалтын комисс)

 

17:00

Эхний өдрийн олимпиадын урьдчилсан дүн танилцуулах

2-р давхрын зарлалын самбарт

17:00-17:30

Урьдчилсан дүнтэй холбоотой өргөдөл хүлээн авах

Д-207

17:30-18:00

Урьдчилсан дүнтэй холбоотой өргөдлийг шийдвэрлэх (Бодлого засалтын комисс)

Д-207

18:00

Эхний өдрийн бодлогын эцсийн дүнг танилцуулах

2-р давхрын зарлалын самбар, сургуулийн вэб сайт дээр байрлуулна.

2013 оны 5 дугаар сарын 9. Пүрэв гараг

08:00-10:00

Хоёрдугаар өдрийн бодлогыг сонгох, хувилах

(Бодлого сонголтын комисс)

Д-207

09:00-10:00

Сурагчдыг лабораторид суулгах, бэлтгэл хангуулах (Зохион байгуулах хорооны гишүүд)

Д-306, Д-309

09:00-10:00

Багш нарыг лабораторид суулгах, бэлтгэл хангуулах (Зохион байгуулах хорооны гишүүд)

Д-209

10:00-14:00

Олимпиадын хоёрдугаар өдрийн бодолт

Д-209, Д-306, Д-309

14:30-17:00

Хоёрдугаар өдрийн бодлогын засалт

(Бодлого засалтын комисс)

 

17:00

Олимпиадын урьдчилсан дүн танилцуулах

2-р давхрын зарлалын самбарт

17:00-17:30

Урьдчилсан дүнтэй холбоотой өргөдөл хүлээн авах

Д-207

17:30-18:00

Урьдчилсан дүнтэй холбоотой өргөдлийг шийдвэрлэх (Бодлого засалтын комисс)

Д-207

18:00

Олимпиадын эцсийн дүнг танилцуулах

2-р давхрын зарлалын самбар, сургуулийн вэб сайт дээр байрлуулна.

2013 оны 5 дугаар сарын 10. Баасан гараг

10:00-12:00

Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, уралдаан, шалгаруулалт

Д-203

12:00-15:00

Үндэсний дата төвтэй танилцах аялал /Сурагчид/

 

12:00-15:00

Улаанбаатар хотын болон мэдээлэл зүйн олимпиадад оролцогч багш нарын туршлага солилцох уулзалт "Мэдээлэл зүйн хичээлээр хүүхдийн хөгжлийг дэмжих"

Д-202

15:00-16:00

Хаалтын ажиллагаа, шагнал урамшуулал гардуулах

МУБИС-ийн хичээлийн 1-р байр, 312 тоот

2013 оны 5 дугаар сарын 11. Бямба гараг

10:00-14:00

Ази номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиадад оролцох

Д-306, Д-309

 

Дүнг вэб сайт болон имэйлээр мэдээлэх

 

 






.