Докторын зэрэг хамгаална

Хууль сахиулахын их сургуулийн докторант М.Алтан-Очир “Хорих ял эдлүүлэх дэглэмийн эрх зүйн зохицуулалтын асуудал” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаална.

Хууль сахиулахын их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15.00 цагт ХСИС-ийн Эрдмийн зөвлөлийн “Соёмбот“ танхимд болно.

Диссертаци, түүний хураангуйтай Хууль сахиулахын их сургуулийн Хууль сахиулахуйн төв номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд танилцах боломжтой.

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙГ ТҮШИГЛЭСЭН

ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ

.