БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХҮРЭЭНД БАКАЛАВР, МАГИСТР БОЛОН ДОКТОРЫН СУРГАЛТАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН БҮРТГҮҮЛЭГЧИЙН НЭРС /2019 ОН/

    2019 оны БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтын ажлын хүрээнд бичгийн шалгалт ба ярилцлагын дагуу эцсийн байдлаар дараах кодтой иргэд /хавсралтаар/тэнцсэн болно.

Хавсралтаар зарлагдсан иргэд 2019 оны 4 дүгээр сарын 6,7-ны өдөрт нэр дэвшүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт ба мэдээллийг иргэний үнэмлэхийн хамт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хүлээн авна. Тодорхой цагийн хуваарийг хавсралтаас харна.

    Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр

БАКАЛАВРТ ТЭНЦСЭН ИРГЭД

ДОКТОРТ ТЭНЦСЭН ИРГЭД

МАГИСТРТ ТЭНЦСЭН ИРГЭД

.