БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2020-2021 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, Олон улсын харилцаа улстөр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2019 оны 4 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 17-25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна. 

Шалгаруулалтад оролцогч нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид суралцаж буй иргэн:

§  Цахим өргөдөл

§  Суралцаж буй сургуулийн тодорхойлолт; /Англи, эсвэл солонгос хэл рүү орчуулсан баталгаат орчуулгын хамт/

§  Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;

§  Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; /Англи, эсвэл солонгос хэлээр баталгаат орчуулгын хамт/

§  Иргэний үнэмлэхийн хуулбар

§  Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг төлсөн баримт.

§  ILWOO сангийн тэтгэлэг хүссэн өргөдөл ЭНД дарж авна уу. /ЗӨВХӨН БИЧГИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДЭД ХАМААРАЛТАЙ/.

§  Мэргэжлийн чиглэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагч:

§  Цахим өргөдөлСонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг; /Англи, эсвэл солонгос хэл рүү орчуулсан баталгаат орчуулгын хамт/

§  Эхний 2 улирлын дүнгийн тодорхойлолт;

§  Иргэний үнэмлэхийн хуулбар;

§  Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг төлсөн баримт

§  ILWOO сангийн тэтгэлэг хүссэн өргөдөл ЭНД дарж авна уу /ЗӨВХӨН БИЧГИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДЭД ХАМААРАЛТАЙ/.

§  Мэргэжлийн чиглэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

2019 оны 04 дүгээр сарын 05-ны 00 цагаас 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг хүртэл https://scholarship.esis.edu.m... цахим хаягаар бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF (файлын хэмжээ - А4 цаасны тохиргоотой, 5Mb илүүгүй хэмжээтэй) хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө Бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-майл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015003 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утганд ILWOO cангийн тэтгэлэгт бүртгүүлэх тухай  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

2019 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 09.00 цагт Математик, 10:00 Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.

Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй.  Бичгийн шалгалтын дүнг 2019 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “ГАДААДАД СУРАЛЦАХ” цэсэнд зарлана.   Бичгийн шалгалтын дүнгээр чиглэл тус бүрээр хамгийн өндөр оноо авсан эхний 15 шалгуулагчдыг /нийт 30 шалгуулагчдыг/ ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлэх ба 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэр дэвшигчдийн бүрдүүлсэн материалыг эх хувийг ILWOO санд хүргүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрсийг тодруулах ба болон ярилцлага хийх байр, цагийн хуваарийг 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 15.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны цахим хуудасны нүүр хуудсан дахь "гадаадад суралцах" цэсэнд байршуулна. Ярилцлагыг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ. (Ярилцлага Англи хэл дээр явагдана)

Хэлний бэлтгэл сургалт: 

Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2019 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2020 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна. 

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

Онгоцны тийз (анх явахад 1удаа, төгсөөд буцаж ирэхэд 1 удаа), оюутнуудын сургалтын болон оюутны дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг 540,000 вон олгох ба тэтгэлгийн хугацаа 4 жил байна.  

Суралцагчийн үүрэг:

Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.  

Холбогдох утас: 70002003 /8.30-11.30 цагийн хооронд холбогдоно уу/

 

.