БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ШАТАНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН ЖАГСААЛТ

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИйн хүрээнд бакалавр, магистр болон докторын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалт /2019 он/

ЯРИЛЦЛАГА

Бичгийн шалгалтад тэнцсэн Бакалаврт бүртгүүлэгчдийн ярилцлагыг 2018 оны 3 дугаар сарын 16,17-ны өдөрт, Магистрантур, докторантур бүртгүүлэгчдийн ярилцлагыг 3 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд тус тус зохион байгуулна.

Уг жагсаалтыг дараалалгүй оруулсан бөгөөд ярилцлагад орох дарааллыг сугалаагаар тодруулах тул ярилцлага эхлэхээс 15 минутын өмнө ирсэн байх шаардлагатай.

* Ярилцлагад ороход шаардлагатай материал:

  • Иргэний үнэмлэх, гадаад паспорт;
  • “БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцахыг хүсэгчдийн анкет”;
  • Дүнгийн тодорхойлолт. Хятад, англиас бусад хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын хамт;
  • Хятад улсад суралцах хөтөлбөр, төлөвлөгөө. Хятад эсвэл англи хэлээр бичнэ; (Бакалаврт суралцах бол 200, Магистрантурт суралцах бол 500, Докторантурт суралцах бол 800-аас цөөнгүй үгтэй байна.)
  • Тодорхойлох захидал. Магистрант болон докторантад суралцах бол 2 профессор эсвэл дэд профессорын тодорхойлох захидал ирүүлэх шаардлагатай, хятад эсвэл англи хэлээр бичнэ.
  • Хөгжмийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн бүтээл; Дүрслэх урлагийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн зурсан 2 хар зураг, 2 өнгөт зураг ба 2 өөр төрлийн бүтээлээ ирүүлнэ;
  • Суралцахыг хүсэгч 18 нас хүрээгүй бол Хятад Улсад байх хууль ёсны асран хамгаалагчийн хууль зүйн бичиг баримтыг ирүүлэх шаардлагатай;
  • Хятад Улсад 6 сараас дээш хугацаагаар суралцах бол “Эрүүл мэндийн хуудас”-ын хуулбарыг ирүүлнэ (Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс авах, Англи хэлээр, Эх хувиа өөртөө хадгална). Суралцахыг хүсэгч “эрүүл мэндийн хуудас”-ын дагуу үзлэгт хамрагдана. Үзлэг дутуу, өөрийн зураг наагаагүй, эсвэл зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн болон эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй тохиолдолд Эрүүл мэндийн хуудсыг хүчингүйд тооцно. Үзлэгийн үр дүнгийн хүчинтэй хугацаа 6 сар;
  • Дараах материал байвал ирүүлнэ үү:

    (Хятад эсвэл англи хэлээр бөглөнө, онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд татаж аваад хэвлүүлэх боломжтой, www.csc.edu.cn/studyinchina эсвэл www.campuschina.org сайтаар бүртгүүлнэ.) Agency number: 4961

  - Хятадын Засгийн Газрын тэтгэлэгт оюутныг хүлээн авах сургуулиас гаргасан урьдчилсан урилга;

  - Хэлний ур чадварын гэрчилгээ. HSK, IELTS, эсвэл TOEFL-ын дүнгийн хуудас гэх мэт. 

*Дээр дурдсан материалын эх хувь болон хуулбарын хамт ярилцлагад орно.

Ярилцлагад тэнцсэн бүртгүүлэгчдийн нэрсийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудас, Facebook хуудас, үүдний самбар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд байрлуулна. Сонгон шалгаруулалтын дүнгийн талаар тайлбар өгөхгүй болно.

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

БАКАЛАВР

Ярилцлага БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-нд зохион байгуулагдана.

МАГИСТР

Ярилцлага ШУТИС-ийн төв байранд зохион байгуулагдана.

3-р сарын 23-ны 09:00 цагт

ДОКТОР

Ярилцлага ШУТИС-ийн төв байранд зохион байгуулагдана.


.