НЭМЭЛТ ЗАР, ПОЛЬШ, РУМЫН, КУБА, УКРАЙН, Болгар, казакстан, вьетнам, лаос АРД УлсАД суралцуулах БАКАЛАВР, МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН ЖАГСААЛТ /КОД/

БАКАЛАВР

·         Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд математик, англи хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.

·         Куба Улсын Анагаахын чиглэлд суралцах иргэд нэмэлтээр ХИМИ-н хичээлийн шалгалтыг үргэлжлүүлэн өгнө.

·         Бичгийн шалгалт 2019 оны 3 дугаар сар 9-ны өдрийн 10.00 цагт ШУТИС-ийн Төв байрны номын сангийн уншлагын танхим 304 тоотод явагдана.

·         Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутаас 1 цагын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. 

·         Бичгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд дараагийн шатны ярилцлагын сонгон шалгаруулалтад орох бөгөөд Ярилцлагыг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 10 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байрны 2 давхрын РУСКИЙ МИР ТАНХИМД, АНГЛИ хэл дээр зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай.

·         Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 17 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь гадаадад суралцах цэсэд зарлана.

·         ДАРАА ДАРААГИЙН ЗАР ЗӨВХӨН КОДООР ЗАРЛАГДАХ ТУЛ ТА ӨӨРТ ХАМААРАХ КОДОО САЙТАР НҮДЭЛНЭ ҮҮ.

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭД:

·         Ярилцлагыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагаас БСШУСЯ-ны 111 тоот өрөөнд АНГЛИ хэл дээр явагдана.

·         Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай.

·         ДАРАА ДАРААГИЙН ЗАР ЗӨВХӨН КОДООР ЗАРЛАГДАХ ТУЛ ТА ӨӨРТ ХАМААРАХ КОДОО САЙТАР НҮДЭЛНЭ ҮҮ.

  • Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 267131 /ажлын цагаар/ утсаар авч болно.


БАКАЛАВРЫН КОД

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН КОД


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

.