Монгол Улсын иргэн болон Монгол Улсад байнга оршин суугч Оросын эх орон нэгтнүүдэд Орос Холбооны Улсад үнэ төлбөргүй дээд боловсрол олгох

Бакалавр, магистр, аспирантур, ординатаар, орос хэлний зуны сургалтанд суралцахыг горилогчид дараах үе шатуудыг биелүүлсэн байх:

 

 

 

 

 

 

I

3 сарын 15-ны 17:00 цаг хүртэл

Russia.study сайтад заавал бүртгүүлсэн байх ёстой. Шаардлагатай бүх бичиг баримтыг сканердан файлаар оруулсан байх. (лавлагаа: Хүснэгт 1)

2 сарын 25наас 3 сарын 15ны хүртэл 10 цагаас 17:00 цаг

РЦНК дээр өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулна. Russia.study сайтад бүртгүүлсэн баримтуудаа цаасан дээр хэвлэн авчрах.

Хаяг : Улаанбаатар хот, 12-р хороолол, Токиогийн гудамж, 39 байр, 13 тоот. Бүртгэл хагас сайн өдөр болгон 10:00 аас 16:00 хүртэл явагдана.

3 сарын 16

Портфолио шалгаруулалтыг давсан болон мэргэжлийн шалгалт өгөх эрхтэй горилогчдын нэрсийг РЦНК-ийн сайт дээр (mng.rs.gov.ru) нийтэлнэ. Портфолио шалгаруулалтад хоёроос дээш С үнэлгээгүй (дунд) горилогч шалгарна. Сонгосон мэргэжлийн дагуу голлох хичээлүүд дээрээ В (сайн) доогуур дүнтэй горилогчийг портфолио шалгаруулалтад оруулахгүй.

1, 2-р курсийн оюутнууд сургалт хариуцсан хэлтсийн тамгаар баталгаажуулсан сурлагын тодорхойлолт (дундаж оноо 2.8-аас доошгүй байх)

Магистр болон аспирантурт  суралцах хүсэлтэй горилогчийн өмнөх боловсролын диплом дээрх оноо нь 2.8 аас доошгүй байх.  Тодорхой мэргэжлийн суурь хичээлүүдийн нэрсийг эндээс үзнэ үү (лавлагаа: хүснэгт 2)

 

 

 

 

 

 

II

3 сарын 18 наас 3 сарын 20 хүртэл

Бакалавр болон магистрт элсэх горилогчдын суурь хичээлийн шалгалтууд (хүснэгт 3)

3 сарын 21

Шалгалтад тэнцсэн горилогчдын нэрсийг РЦНК-ийн сайт дээр нийтэлнэ.

3 сарын 22

Бакалавр болон магистрт тэнцсэн горилогчид ярилцлагад орно.( Оросын боловсролын стандартуудын дагуу сургалтаа явуулдаг сургуулийн төгсөгчид буюу

сурагчид ярилцлагад  орохгүй)

3 сарын 23

аспирантур, ординатурын* болон урлагын хөтөлбөрөөр суралцах хүсэлтэй горилогчид шалгалт-ярилцлагад орно.

3 сарын 26

Сонгон шалгаруулалтын дүн болон шалгалтад тэнцсэн горилогчдын нэрсийг РЦНК-ийн сайтнаа нийтэлнэ мөн мэдээллийн самбар дээр байршуулна.

Элсэлтийн шалгалтын хуваарь

Урлаг ба соёлын мэргэжил сонгон суралцах хүсэлтэй горилогчид Оросын их дээд сургуулиудад дээр очиж нэмэлт шалгалт өгнө.(лавлагаа: хүснэгт 4)

 

 

 

 

 

 

 

 

 

III

3 сарын 26 -31 хүртэл

Сонгон шалгаруулалтад тэнцсэн горилогчдын тухай мэдээллийг RUSSIA.STUDY системд оруулах бэлтгэлийг хангаж, хувийн хэргийг нь горилогчдын хамтаар бүрдүүлээд   сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шат болох «Россотрудничество» руу мэдээллээ явуулна. Заасан хугацаанд баримт бичгээ гүйцэд бөглөөгүй болон бэлдээгүй горилогч энэ жилийн сонгон шалгаруулалтаас хасагдана. (лавлагаа: хүснэгт 5)

 

Горилогч бүр RUSSIA.STUDY бүртгүүлэхдээ 6 хүртэл тооны их, дээд сургуулийг сонгож бичиж болох боловч холбооны нэг тойрогт гурваас дээшгүй, холбооны чанартай Москва, Санкт-Петербург хотуудад хоёроос дээшгүй их, дээд сургуулийг тус тус сонгож болно.

Сонгосон мэргэшлийн болон бэлтгэл сургалтын нэр, код нь Монгол Улсын Боловсролын, шинжлэх ухаан,  урлаг спортын яамнаас санал болгосон мэргэжлийн зохих жагсаалттай тохирсон байх ёстой.

Сонгосон мэргэжлийнхээ дагуу их дээд сургуулиа сонгохдоо http://www.russia-edu.ru/ мэдээллийн систем дэх навигаторыг ашиглахыг зөвлөж байна.

Анкетад бичигдсэн нэг ч их, дээд сургууль нь тухайн горилогчийг өөрийн

оюутнаар сонгоогүй тохиолдолд түүнийг хаана сургах асуудлыг Оросын Холбооны Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам өөрийн мэдлийн дагуу шийдвэрлэнэ.

 

Russia.Study –д бүрэн гүйцэд бөглөсөн анкетаа (их сургуулийн нэр, код, эзэмших мэргэжлийн нэр) цаасан хэлбэрээр гарган авч бусад баримт бичгийн хамт бүртгэлийн комисд хүлээлгэн өгнө.

4 сарын 1

«Россотрудничество», Оросын Холбооны Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам,

суралцуулахаар болсон Оросын их, дээд сургуулиуд руу баримт бичиг

болон сонгон шалгаруулалтын дүнг танилцуулахаар явуулна.

IV

4 сарын 2 ноос 8 сарын 15 хүртэл

Сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шат

Оросын Холбооны Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам ирүүлсэн баримт бичиг болон сонгон шалгаруулалтын дүнтэй танилцана.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл ОРОС ХЭЛ дээр,

 

* Ординатурын болон зуны орос хэлний сургуульд горилогчид орос хэлийг заавал мэддэг байх шаардлагатай. Лавлах утас: 11-45 28 70

 

.