​“Дээд боловсролын шинэчлэл” төсөл амжилттай хэрэгжиж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэл” төслийг 2012 оноос эхлэн долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн удаагийн төслийн Удирдах хорооны хурал дээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах хорооны дарга Б.Баярсайхан ажлаа өөрсдөө үнэлэх биш дээд боловсролын сургалтын байгууллага, багш оюутанд хэрхэн хүрсэн, ямар бодит үр дүн үзүүлсэн болохыг төслийн үр шим хүртэгсдээс сонсох, тайлангийн хурал зохион байгуулах үүрэг өгсөн.

.