Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

Соёл, урлагийг дэмжих сангаас 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газарт 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авч байна.  Соёл, урлагийг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, арга хэмжээг хүлээн авна. Үүнд: 

·         Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-15.3.6, 15.3.8 дахь заалтад заасан төсөл, арга хэмжээ; https://www.legalinfo.mn/law/details/278?lawid=278

·         Хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгоход чиглэсэн уран бүтээл туурвих;

·         Засгийн газрын тогтоолоор баталсан дараахь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ

o   Монгол уран бүтээл хөтөлбөр,

 https://www.legalinfo.mn/annex/details/6460?lawid=10558

o   Соёлын үйлдвэрлэл хөтөлбөр,

https://www.legalinfo.mn/annex/details/7173?lawid=11783

o   Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр,

https://www.legalinfo.mn/annex/details/6495?lawid=10550

o   Сонгодог урлаг III хөтөлбөр,

https://www.legalinfo.mn/annex/details/8640?lawid=13623

Хаяг: Засгийн газрын III байр. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам. 107 тоот Утас: 260298

СОЁЛ, УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ӨРГӨДЛИЙН МАЯГТ 

Өргөдөл гаргагчийн танилцуулга

Төслийн нэр

Төсөл хэрэгжүүлэгч:

(хувь хүн, албан байгууллагын нэр)

Холбоо барих хаяг: байршил, утас, факс,  и-мэйл зэрэг

Холбоо барих хүн:

                                                                                                                        

Төсөл хэрэгжих газар:

Төсөл хэрэгжүүлэх хугацаа:

Нийт төсөв:

ТӨСЛИЙН ИЖ БҮРДЭЛ 

Төслийн баримт бичгийн иж бүрдэл бүрдсэн байх нь шийдвэр гаргахад харгалзах гол хүчин зүйл болно. Тиймээс бүх мэдээллийг бүрэн гаргаж ирүүлнэ үү. Төслийн хэрэгжилтэд ач холбогдолтой нэмэлт мэдээллийг тусгаж болно.)

  • Албан бичиг, өргөдөл,
  • Төслийн ерөнхий тойм,
  • Үндэслэл,
  • Төслийн зорилго, зорилт,
  • Төслийн багийн танилцуулга, 
  • Ажлын туршлага 
  • Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга зам, ач холбогдол,
  • Төслийн үр шимийг хүртэх бүлэг, хүмүүс,
  • Төслийн хүрэх үр дүн, үр нөлөө,
  • Хэрэгжүүлэх хугацаа,
  • Хамтрагчид
  • Эрсдэл тооцоо,
  • Сангаас зарласан чиглэлтэй тохирч буй эсэх,
  • Хяналт, тайлан,
  • Төсөв /өөрийн байгууллагаас санхүүжүүлэх, бусад байгууллагын хандив, сангаас хүсэж буй зардлын хэмжээг тусад нь харуулсан байна. Төсвийг эксел форматаар хийж хавсаргана/
  • Ажлын төлөвлөгөө,
  • Зураг, эскиз,
  • Урьд нь Соёл, урлагийг дэмжих сангаас дэмжлэг авч байсан эсэх,
    • Тийм бол төслийн нэр, санхүүжилтийн хэмжээ, гэрээг зөрчсөн эсэх,
  • Бусад


.