Төслийн удирдах хорооны анхдугаар хурал боллоо

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд хийгдсэн L-3594 MON зээлийн гэрээний хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг хадгалах” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал 2019 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр боллоо. Анхдугаар хурлаар төслийн дунд хугацааны төлөвлөгөө, 2019 оны үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, 2019 оны худалдан авах ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөө болон төсөлд тулгарч байгаа шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын дүнд төслийн хэрэгжилтэд тулгарч байгаа нэн яаралтай шийдвэрлэх 10 асуудлаас 7 асуудлыг амжилттай шийдсэн болно.


.