Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн Газрын 2019-2020 оны Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Элчин Сайдын Яам Улаанбаатар 

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл (ICCR) нь 2019-2020 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан ба хүмүүнлэг, инженер, архитектор, уран зураг болон бүжиг/дуу гэх зэрэг урлагийн чиглэлээр Энэтхэг улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэг зарлаж байна. Энэтхэгийн Соёлын Харилцааны зөвлөл (ICCR) нь Анагаах ухаан болон загварын чиглэлээр тэтгэлэг олгохгүй.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18 (арван наймаас) 30 (гуч) хүртэлх насны, сурлагын сайн дүнтэй, холбогдох хичээлийн суурь болон англи хэлний зохих мэдлэгтэй хүмүүс Энэтхэгийн Соёлын Зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.go... портал/линк руу хандан онлайнаар бүртгүүлж маягтыг бөглөнө үү. Тэтгэлэгтэй холбоотой заавар, удирдамж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллүүдийг Энэтхэгийн Соёлын Зөвлөл (ICCR)-ийн портал/линк болон Энэтхэгийн Элчин Сайдын Яамны http://www.eoi.gov.in/ulaanbaa... сайтаас авна уу.

2019 оны 02 дугаар сарын 10-ны дотор онлайнаар бүртгүүлсэн маягтыг хэвлэж холбогдох бичиг баримтуудын хамт Энэтхэгийн Элчин Сайдын Яаманд хүлээлгэн өгнө. Дараах зүйлийг анхаарна уу:

1. Онлайн маягтыг 2019 оны 02-р сарын 10-ны өдөр гэхэд бөглөсөн байна.

2. Маягтыг нарийвчлан бөглөсөн байх шаардлагатай. Портал дээрх зааврыг уншина уу.

3. Сонгогдсон өргөдөл гаргагчид 2019 оны 02-р сарын 19-нд Энэтхэгийн Элчин Сайдын яаманд хүрэлцэн ирж Англи хэлний түвшин тогтоох шалгалтад орно.

4. Өргөдөл гаргагч нь ямар чиглэлээр суралцах сонирхолтой байгаа болон өөр сонголтуудыг оруулан дэлгэрэнгүй мэдээллээр хангана.

5. Өргөдөл гаргагч нь маягтыг бөглөхийн өмнө их сургуулиудаас явуулж буй курс/чиглэлүүдийг сайтар судалж бөглөх шаардлагатай. Тэтгэлэгт хөтөлбөр оролцож буй оюутнуудын сургуулийн жагсаалтыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийнwww.iccr.gov.in вебсайтаас авах боломжтой. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөл нь анагаах ухаан, судалгааны ажил, дипломын ажил болон богино хугацааны сургалтад тэтгэлэг олгохгүй.

6. Өргөдөл гаргагч нь онлайн маягтын хамт хэвлэгдэх эмнэлгийн үзлэгийн хуудсыг авч хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгээр бөглүүлнэ.

7. М.Фил, доктор, пост-докторын зэрэгт хамрагдах хүсэлтэй байгаа тохиолдолд конспект мөн өгнө.

8. Урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа тохиолдолд дүрс болоод дуу бичлэгийн линкийг хавсаргаж өгнө.

9. Өргөдөл гаргагч нь шинжлэх ухаан / инженерийн курст оролцох хүсэлтэй байгаа тохиолдолд заавал эзэмшсэн математик, физик болон хими судалсан байна.

10. Мэдүүлгийн маягтыг бөглөх нь сонгогдох баталгаа өгөхгүй.

11. Энэтхэгийн их сургууль / Боловсролын байгууллагууд нь бие даасан байгууллагууд бөгөөд өөрсдийн шалгуурт нийцсэн байх ёстой.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн Тэтгэлгийн Портал http://a2ascholarships.iccr.go.../ Тодруулах зүйлийг Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын яамны cons.ulaan@mea.gov.in болон reception.ulaan@mea.gov.in руу и-мэйл бичиж авна уу. Утас: 329522, 329524, 70132248/49

.