ИРЭХ ОНООС СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУД ДАВСАН ОРЛОГОО ӨӨРСДӨӨ ЗАХИРАН ЗАРЦУУЛДАГ БОЛНО

2018 онд соёл, урлагийн салбарт хийгдсэн бодлогын чанартай шийдвэрүүдийн нэг нь соёл урлагийн улсын байгууллагууд ирэх оноос давуулан биелүүлсэн орлогоо өөрсдөө захиран зарцуулах зохицуулалт хийгдсэн явдал. Энэ нь соёл, урлагийн байгууллагуудад маш таатай шийдвэр. Өмнө нь давсан орлогыг нь хураагаад авчихдаг байсан бол цаашид энэхүү орлогоо өөрсдөө захиран, зарцуулдаг болно. Ингэснээр соёл, урлагийн байгууллагуудын бие даасан байдал нэмэгдэж, менежмент, өрсөлдөөн бий болох хөшүүрэг болно гэж салбар яамны зүгээс үзэж байна.

.