АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийн багт их, дээд сургуулийн төгсөгчдийн мэдээллийн санг баяжуулах, хянах 4 туслах ажилтныг 7 сарын хугацаатайгаар чадварын үнэлгээний аргаар шалгаруулж авна.

Туслах ажилтны ажлын байранд тавигдах шаардлага. Үүнд:

  • Дээд боловсролтой байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
  • Харилцааны соёлтой
  • Асуудал шийдвэрлэх, судалгаа хийх чадвартай байх
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах ур чадвартай байх.
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх
  • Хэрэглээний програм (MS Excel, MS Word) дээр ажиллах чадвартай
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны мэдлэгтэй байх

Сонирхсон этгээд битүүмжилсэн материалаа 2018 оны 11 дүгээр сарын 12 -ны өдрийн 15.00 цагаас өмнө Улаанбаатар хот, бага тойруу 44, Засгийн газрын III байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 108 тоот өрөөнд ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Танилцуулга
  • Дэлгэрэнгүй анкет
  • Дипломын хуулбар
  • Байгууллага, хувь хүний тодорхойлолт

Ю.Алтантуяа Харилцах утас: 51-263727 Мэйл хаяг: altantuya@mecs.gov.mn

.