“Хүрэлтогоот-2018” ЭШБХ нийгэм, хүмүүнлэгийн сэдвийг хөндөж байна

    Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг уламжлалт ХҮРЭЛТОГООТ-2018 эрдэм шинжилгээний бага хурал Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбараар 13 дахь удаагаа зохион байгуулж байна.

    Жил бүрийн Нийгмийн ухааны салбар хуралдаанд социологи, боловсрол судлал, эдийн засаг, хэл шинжлэл, улс төр судлал, бизнес менежмент зэрэг нийгмийн олон салбар хамрагддаг байсан бол энэ жилээс нийгэм хүмүүнлэгийн салбар, эдийн засаг, менежментийн салбар хуралдаануудыг тус тусдаа зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

    “Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хуралд түүх, урлаг судлал, хэл шинжлэл, улс төр судлал, шашин судлал ба философи, нийгмийн эрүүл мэнд, боловсрол судлалын чиглэлээр 30 гаруй бүтээл ирснээс анхан шатны шалгаруулалтаар 21 илтгэлийг хэвлэх, үүнээс 12 илтгэлийг хэлэлцүүлэхээр болоод байна. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн 12 илтгэлээс шилдэг 2 илтгэлийг БСШУСЯамны Грантын эзнээр, 1 илтгэлийг  тус хурлын ивээн тэтгэгч байгууллага Эс Ай Си Эй судалгаа зөвлөх үйлчилгээний компаний шагналаар, 5 илтгэлийг бусад ивээн тэтгэгчдийн шагналаар шагнана. 

 

 

.