ШУТИС дээр КОИКА шинэ төсөл хэрэгжүүлнэ

    Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОИКА) ШУТИС дээр шинэ төсөл хэрэгжүүлэх болсноо өнөөдөр БСШУСЯ–д албан ёсоор танилцууллаа. Солонгос улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн 6 сая ам. доллараар 3 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслөөр ШУТИС–ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, ахисан түвшний сургалт, судалгааны 10 шинэ  лаборатори байгуулагдаж, МХТ-ийн хэрэглээг бүхий л салбарт хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх ахисан түвшний 10 шинэ хөтөлбөр бий болох юм. Мөн төслийн хүрээнд тус сургуулийн олон тооны багш Солонгосын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэх болно.

   ШУТИС дээр хэрэгжих энэ төсөл нь саяхан Монгол улсын засгийн газраас баталсан “Судалгааны Их Сургуулийг Хөгжүүлэх Үндэсний Хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж өнөөдрийн арга хэмжээнд оролцсон БСШУСЯ-ны Дээд Боловсролын Бодлогын Газрын дарга, профессор Т.Амаржаргалан мэдэгдлээ.


.