БСШУСЯ-ны Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн тууль ба Жангар” олон улсын симпозиум боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн тууль ба Жангар” олон улсын симпозиум амжилттай болж өнгөрлөө. Симпозиумд 8 орны 65 судлаач, эрдэмтэн Жангар судлалын талаар илтгэл тавьж, монгол түмний баатарлаг туульс Жангарыг гүнзгийрүүлэн судлах, харьцуулсан судалгаа хийх, мөн монгол туулийг инновацитай хослуулах, уг туулийн зан үйлийг зөвөөр сэргээхийн зэрэгцээ орчин үеийн нөхцөлд олон нийт, хүүхэд залууст шинэ хэлбэрээр хүргэх арга замыг эрэлхийлэн хэлэлцүүлэг өрнүүллээ.

.