Mongolian Library Update-2018 нэгдсэн зөвлөгөөн Улаанбаатар хотноо болно

Монголын Номын Сангуудын Консорциумаас жил бүр зохион байгуулж буй номын санчдын нэгдсэн зөвлөгөөн 2018 оны 09-р сарын 17-18-ны өдрүүдэд болно.

Хугацаа: 

2018 оны 09-р сарын 17-нд Номын санчдын нэгдсэн зөвлөгөөн

2018 оны 09-р сарын 18-нд Номын сангийн алсын хараа хэлэлцүүлэг

                                                                      ХӨТӨЛБӨР


“MONGOLIAN LIBRARY UPDATE-2018  номын санч-мэдээллийн

ажилтнуудын V зөвлөгөөн

Зорилго: Гадаад, дотоодын номын сангуудын үйл ажиллагаа үйлчилгээний шилдэг туршлагуудыгхуваалцах, Монголын номын сангуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зөвлөлдөх

Үүнд:

●    Монголын номын сан, номын санчдын туршлага

●    Америкийн Нэгдсэн Улсын номын сангуудын туршлага

●    Оросын Холбооны Улсын номын сангуудын туршлага

●    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын номын сангуудын туршлага

●    Бүгд Найрамдах Солонгос Улсын номын сангийн туршлага

●    Номын сангуудын өмнө нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж зөвлөлдөх

Хугацаа: 2018 оны 09 дүгээр сарын 17-18 ны өдрүүдэд

Хаана: Улсын филармони

Оролцогчид: Монголын номын сангуудын консорциумын гишүүд, дэмжигчид, бусад

Илтгэлийн хугацаа: Илтгэл, мэдээлэл тус бүр 10 минут байна.

08.30-09.00 Бүртгэл, Өглөөний цай
09.00-09.15 ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭХ
  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн
  • Монголын Номын Сангуудын Консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ
  • АНУ-ын элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Ариал Вайкоф
09.15-09.30 МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН КОНСОРЦИУМ 10 ЖИЛД: Монголын Номын Сангуудын Консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ
09.30-09.40 Дурсгалын зураг авахуулах
09.40-11.00 АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН НОМЫН САНГУУДЫН ТУРШЛАГА International Visitor Leadership Programing, Номын сангийн нөөцийн менежмент хөтөлбөрийн төгсөгчид: ·   БСШУС-ын яамны ахлах мэргэжилтэн Б.Баяраа ·   МНСК-ын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ ·   СУИС-ийн Соёлын сургуулийн номын сан судлалын тэнхимийн эрхлэгч Т.Хайдав ·   Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо ·   Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг
11.00-11.20 Цайны завсарлага
11.20-12.30 АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН НОМЫН САНГУУДЫН ТУРШЛАГА International Visitor Leadership Programing, Номын сангийн нөөцийн менежмент хөтөлбөрийн төгсөгчид: ·         МУБИС-ийн номын сангийн захирал Ж.Баатарсүрэн ·         Орхон аймгийн номын төвийн захирал А.Уранчимэг ·         Улаанбаатар хотын төв номын сангийн хүний нөөц, хуулийн зөвлөх М.Отгонбаяр ·         Улаанбаатар хотын төв номын сангийн олон нийтэд үйлчлэх тасгийн дарга В.Түвшинтогтох ·         Улаанбаатар хотын төв номын сангийн хөтөлбөрийн номын санч Б.Шүрэнбагана
12.30-14.00 Өдрийн хоолны завсарлага
14.00-15.00 НОМЫН САНГИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ “ОНЦЛОХ 10” АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ /Тус бүр 5 минут/
  • Монгол Улсын Их Сургуулийн номын сан
  • Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн номын сан
  • Дорнод аймгийн төв номын сан
  • Улаанбаатар хотын төв номын сан
  • Булган аймгийн төв номын сан
  • Дундговь аймгийн төв номын сан
  • Сэлэнгэ аймгийн төв номын сан
  • Дархан-Уул аймгийн төв номын сан
  • Архангай аймгийн нийтийн номын сан
  • Дорноговь аймгийн төв номын сан
Асуулт хариулт, хэлэлцүүлэг
15.00-15.20 МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН НЭРЭМЖИТ “НОМ ЦОМ” 2017 ОНЫ ШАГНАЛТ НОМЫН САНГУУДЫН ТАНИЛЦУУЛГА
  • Үндэсний номын сан
  • Хүүхдийн төв номын сан
  • Өмнөговь аймгийн төв номын сан
Асуулт хариулт, хэлэлцүүлэг
15.20-15.35 СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ НОМЫН САНЧ БА МИНИЙ САНХҮҮ  БОСГОДОГ АРГУУД  "Нобелийн шагналтнууд"  хүүхдийн номын сангийн үүсгэн байгуулагч С.Батцэцэг
15.35-15.50 “ЗҮҮН ЕВРОПЫН ЗАРИМ УЛСЫН НОМЫН САНГИЙН ТУРШЛАГААС” “Шагайтай үүргэвч” аялалын багийн гишүүн  Ж.Бэгзсүрэн
15.50-16.10 Завсарлага
16.10-17.00 ГАДААДЫН ЗАРИМ УЛСЫН НОМЫН САНГИЙН ТУРШЛАГААС Гадаадын номын сангуудад туршлага судалсан албан хаагч, мэргэжилтнүүд: ·         МНСК-ын УЗ-ийн дарга Л.Гантулга (АНУ) ·         Архангай аймгийн төв номын сангийн захирал О.Мөнхтуяа (ОХУ) ·         Дорнод аймгийн төв номын сангийн захирал Ж.Цагаан (ОХУ) ·         МУИС-ийн номын сангийн үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн О.Нарантуяа (БНХАУ) ·         Үндэсний номын сангийн бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах  (БНХАУ) ·         Үндэсний номын сангийн ном бүрдүүлэгч Ж.Ганхөлөг (БНСУ)   
17.00-17.55 НОМЫН САНГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Чиглүүлэгч: МУБИС-ийн номын сангийн захирал Ж.Баатарсүрэн
17.55-18.00 Хаалт

ХОЁР ДАХЬ ӨДӨР
“Номын сангийн алсын хараа” 2018

үндэсний зөвлөгөөн

Бидний алсын хараа, Бидний ирээдүй:

Хүчирхэг нэгдмэл номын сангийн салбар бичиг үсэгт тайлагдсан, мэдлэг мэдээлэл, идэвх оролцоотой нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулна.

БСШУСЯ, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сангаас "Номын сангийн алсын хараа" Монголын номын санч, мэдээллийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөнийг Олон Улсын Номын Сангийн Холбоо (ОУНСХ)-ны удирдамжаар хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Олон Улсын Номын Сангийн Холбоо (ОУНСХ)-оос “Номын сангийн алсын хараа”цуврал хэлэлцүүлгийг “Хамтдаа ирээдүйг бүтээцгээнэ. Нэгдээрэй!” уриан дор 2017 онд эхлүүлсэн. Дэлхийн номын сангийн салбарын бэрхшээл хийгээд боломжуудыг судлан таних зорилготой тус хэлэлцүүлэгт дэлхийн 190 орны 31 мянга гаруй номын санч дуу хоолойгоо нэгтгэсэн юм. “Номын сангийн алсын хараа” хэлэлцүүлгийг 2017 оны 08-09 сард Монголд зохион байгуулж нийслэл хот болон орон нутгийн номын санчдын саналыг олон улсад хүргэсэн билээ.

2018 оны 03 сард ОУНСХ 190 улсаас ирсэн тайланд үндэслэн дэлхийн номын сангийн салбарын 10 үндсэн чиглэл, боломжийг танилцуулж, хэлэлцүүлгийн хоёрдугаар шатыг дэлхий дахинд албан ёсоор эхлүүлсэн. Энэ шатанд номын сангийн салбарын хэтийн төлөвлөгөө, номын санчдад үлгэр жишээ эх сурвалж болохуйц үйл ажиллагаа, туршлагуудыг багтаасан санааны нөөц санг бүтээхээр ажиллаж байна.

Даяарчлалын эрин үед номын сангийн салбарт тулгараад буй асуудлуулыг даван туулах цорын ганц арга зам бол нийтийг тэгш хамарсан, дэлхий дахины номын сангуудын нэгдмэл, хамтын шийдлүүд гэдэг санааг гол цөмөө болгосон “Номын сангийн алсын хараа”хоёрдугаар хэлэлцүүлгийг 2018 оны 09 сарын 18-нд Үндэсний номын санд зохион байгуулна.

Хэлэлцүүлгийн тайлангийн хураангуйг монгол хэлээр:

https://www.ifla.org/files/ass...

Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.nationallibrary.mn

https://globalvision.ifla.org цахим хуудаснаас авах боломжтой.


.